Елдос Сметов

Елдос Сметов
тамирчны тухай
Төрсөн нэрЕлдос Бахтыбаевич Сметов
Төрсөн өдөр1992 оны 9 сарын 9 (1992-09-09) (31 настай)
Төрсөн газарКазахстан, Жамбал, Тараз
Яс, үндэсказах үндэстэн
Улс, оронКазахстан Казахстан (БНКазУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-08-13-ы байдлаар мэдээлэв.

Елдос Сме́тов (1992 онд төрсөн) — Казахстаны жүдочин. Дэлхийн аварга.

Тамирчин[засварлах | кодоор засварлах]

Елдос Сметов жүдогийн 60 кг жинд барилддаг. 2010, 2011 оны залуучуудын ДАШТ-ээт алт, хүрэл медаль хүртжээ.

2012 оноос насанд хүрэгчдийн улсын шигшээ багт багтаж 2013 оны Бангкокийн Азийн АШТ-ээс хүрэл, 2015 оны Астанагийн ДАШТ-ээс алт, 2016 оны Рио-де-Жанейрын олимпоос мөнгөн медаль хүртэв.

Хувь хүн[засварлах | кодоор засварлах]

Елдос Бахтыбаевич Сметов 1992 оны 9 сарын 9-нд Казахстаны Жамбал мужийн Тараз хотод төрсөн. Аав нь жолооч, ээж нь гэртээ. Ах нь мөн жүдогоор хичээллэж байв. Елдос Сметов 5 наснаасаа жүдогоор хичээллэсэн. Мөн бокс, кикбокс, чөлөөт бөх, самбаар хичээллэжээ.

Мөн спортын хажуугаар Казахстаны Улсын Их Сургуульд биологи, биотехнологийн мэргэжлээр суралцсан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]