Jump to content

Елизавета Петровна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Елизавета
Виргилиус Эриксений зурсан хөрөг, 1757
Оросын хатан хаан
Хаанчлал1741 оны 12 сарын 6 – 1762 оны 1 сарын 5
Титэм зүүх ёслол1742 оны 5 сарын 6
ӨмнөхVI Иван
ЗалгамжлагчIII Пётр
ТөрсөнИх гүн Елизавета Петровна
1709 оны 12 сарын 29
Коломенское, Москва, Орос
Өнгөрсөн1 сарын 5, 1762(1762-01-05) (52 насалсан)
Өвлийн Ордон, Санкт-Петербург, Орос
Оршуулга1762 оны 2 сарын 3 (Х.С.)
Эхнэр/нөхөрАлексей Разумовский (1742, магадгүй)
Нэр
Орос: Елизаве́та Петро́вна Романова
Гэр бүлРоманов
ЭцэгI Пётр
ЭхI Екатерина
ШашинОросын үнэн алдартны шашин
Гарын үсэгЕлизавета's signature

Елизавета Петровна (1709 оны 12-р сарын 29-нд Коломенскоед төрж, 1762 оны 1-р сарын 5-нд Санкт Петербургт нас барсан) — 1741–1762 онуудад Оросын эзэнт гүрний төрийг барьсан хатан хаан. Оросын I Пётр хаан, I Екатерина нарын отгон охин. Романовуудын угсаатан.

Хатан хаан Елизавета Петровнагийн хаанчлал нь I Пётрын үеийн уламжлал, үзэл санаа сэргэж, Оросын хаант улсыг удирдах Сенатыг сэргээж, Москвагийн Их сургуулийг байгуулж, сүр жавхлант тансаг орднууд барьж байгуулж, Оросын эзэнт гүрний анхны банк бий болж, цаазаар авах ялыг зогсоосон үе юм.

Мөн түүний эрх барих үед Сибирийг эзлэх үйл явцыг үргэлжлүүлсэн байна.

Титэмд суух ёслол 1742 оны 4-р сард Москва хотод урьд өмнө хэзээ ч байгаагүй сүр жавхлантай болсон.

1740-өөд оны сүүлч, 1750-иад оны эхний хагаст Петр Шуваловын санаачилгаар хэд хэдэн томоохон шинэчлэл хийгдсэн. Дотоод гаалийн татварыг цуцлах тухай зарлигт Елизавета Петровна 1753 оны 12-р сарын 31-нд гарын үсэг зурсан. 1754 онд Сенат дотоод гаалийн татвар, жижиг хураамжийг цуцлах тухай тогтоолыг баталжээ. Энэ нь бүс нутаг хоорондын худалдааны харилцааг мэдэгдэхүйц сэргээхэд хүргэсэн.

Оросын Казань мужид исламын шашны сүм нэмж барихыг хориглож байсан. Үүний зэрэгцээ 1741 онд Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт буддын шашны лам нарыг номлохыг зөвшөөрсөн зарлиг гараж байсан. Орост ирэхийг хүссэн бүх бурхны шашны лам нар Оросын эзэнт гүрэнд тангараг өргөх ёстой байсан бөгөөд татвараас чөлөөлөгддөг байв.

Өмнөх
VI Иван
Оросын хаан
17411761
Дараах
III Пётр