Jump to content

Есөн эрүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Есөн эрүү

Есөн эрүү- (Nine type of tortures) Манж Чин улсаас Монголчууд даган шийтгүүлж байсан мөрдөн байцаах ажиллагааны тогтолцоо нэгэн хэсэг болох эрүү шүүлтийн хэлбэр юм. Хүн "Есөн эрүү"-г давж чадваас тулгасан ялыг хэлтрүүлдэг байжээ.

  1. Туйван (нарийн торлог модоор занчих)
  2. Цавчирга (хонго гуяны хэсэгт элжлэн 1-50 удаа банздах)
  3. Шаахайдах (хацрыг үрж, шувтрах маягаар шаахайгаар занчих)
  4. Хулсан хадаас (гарын хурууны хумсны завсараар хулс шаах)
  5. Сараалж (ирмэгтэй мод буюу сайр чулуун дээр сөгдүүлж, тахимаар урт мод шургуулж хоёр үзүүр тал дээр нь хүн гишгэнэ)
  6. Дүүжин (хэрэгтнийг 7-9 тоосгон дээр зогсоож хоёр гарын эрхий хурууг модноос уяж дүүжлэн, зогсож буй тоосгыг нэг нэгээр сугалан авч тарчилгадаг)
  7. Хөшүүр буюу хонгор азарга (4 мөчийг сугалах аргагүй хүлж цоожлоод суух босох боломжгүй болгоод нэг шөнө орхих)
  8. Төөнүүр (нуруу буюу гуяны зузаан махтай хэсэгт хүж асааж төөнөх)
  9. Хавчуур (эрэгтэй бол хөлийг нь, эмэгтэй бол гарыг нь хавчин шийтгэх) гэсэн 9 эрүү шүүлтээс бүрдэж байжээ.

Хүн есөн эрүүг давж чадваас ямар ч хүнд хэрэгтэн боловч ялгүй болдог байжээ. Зарим тохиолдолд "Есөн эрүү"-г дэс дараалан хэрэглэхэд ялтан хэргээ хүлээхгүй бол "тангаргийн эрүү" гэж шүүлтэд оруулдаг байжээ.

Энэхүү "Есөн эрүү" харгис хатуу хууль Манжийн Гадаад монголын төрийг засах явдлын яамны Хууль зүйн бичгийн 25 дугаар дэвтэрт байсан ажээ.