Jump to content

Жавахарлал Неру Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жавахарлал Неру Их Сургууль (Javāharalāla Neharū Viśvavidyālaya) нь Энэтхэгийн Дели хот дахь судалгааны их сургууль бөгөөд 1969 онд Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн нэрээр нэрлэгдэн байгуулагджээ. Энэхүү их сургууль нь судалгааны тэнхимүүдээрээ тэргүүлдэг агаад нийгмийн болоод байгалийн шинжлэх ухаанаараа алдартай.

Жавахарлал Неру Их Сургууль нь 1969 онд тус улсын парламентийн шийдвэрээр байгуулагдсан ба Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн нэрээр нэрлэгдсэн байна. Г.Партасарати анхны орлогч захирлаар, профессор Мүүнис Раза анхны ректороор томилогдов. Энэхүү их сургуулийг байгуулах тухай хуулийг анх 1965 оны 9 сарын 1-нд тухайн үеийн боловсролын сайд М.К.Чагла парламентын дээд танхимд өргөн барьсан боловч парламентын гишүүн Бушан Гупта хурлын үеэр дахин их сургууль байгуулах шаардлагагүй гэсаэн санал гаргав. Тэрээр шинжлэх ухааны тэнхимүүдтэй байгууламж байж болох хэдий ч нийгмийн дорой бүлгийн оюутан сурагчдад хүрэлцээтэй байлгахыг үргэлж баримтлах ёстой гэжээ. ЖНИС-ийн тухай хууль 1966 оны 11 сарын 16-нд доод танхимд батлагдаж, 1969 оны 4 сарын 22-нд хүчин төгөлдөр болжээ.