Жадамбаагийн Оргил
Appearance
Жадамбаагийн Оргил нь Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2005 | АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд тавын даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон. | 512 |
2006 | АХ-ын 85 жилийн баяр наадамд улсын начин Ж.Алтансүхээр дөрөв давж тавын даваанд улсын харцага Г.Элбэгт өвдөг шороодсон. | 1024 |
2008 | АХ-ын 87 жилийн ойн баяр наадмын тавын даваанд улсын заан Ч.Батзоригоор тав даван шөвгөрч "Монгол улсын начин" цол хүртсэн. | 512 |
2012* | АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын начин Н.Бүрэнбаатараар дөрөв давж тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. Наадмын дараа улсын арслан Х.Мөнхбаатарыг сэргээш хэрэглэсэн учир Ж.Оргилыг тав давснаар тооцон "Өсөх идэр" чимэг олгосон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1999 | Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан И.Батсайханаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
2006 | Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 128 |
2007 | Дорноговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 128 |