Jump to content

Жазепс Витолс Латвийн хөгжмийн академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Язепс Витолсын нэрэмжит Латвийн Хөгжмийн Академи (хуучнаар Ригагийн Консерватор) нь Латвийн Рига хот дахь дээд түвшний хөгжмийн консерватор юм. Тус академийн бага сургуулийг Эмилс Дарзиньшийн нэрэмжит Хөгжмийн Сургууль гэдэг.

Латвийн хөгжмийн консерватор нь 1919 онд хөгжмийн зохиолч мөн үндэсний дуурийн анхны захирал Жазепс Витолс-ын санаачилгаар байгуулагдсан. 1935-1937 оны хооронд түүний туслах Паулс Жозуус захирлын үүргийг гүйцэтгэснийг эс тооцвол, тэрээр 1944 он хүртэл тус консерваторын захирлаар ажиллажээ.

Бага, дунд сургалтын хөтөлбөрийг  9-10 академик жилд эзэмшдэг. 1940 оноос консерваторийн бүтэц өөрчлөгдөж, бага түвшний сургалтууд дунд боловсролын тогтолцоонд шилжиж, сүүлдээ Жазепс Медининьш болон Эмилс Дарзиньшийн нэрэмжит хөгжмийн дунд сургуулиудын суурийг заадаг болжээ. Харин дээд түвшний сургалтууд консерваторид заагддаг.

1951 оны 10-р сарын 1-ээс тус консерватортой Латвийн Зөвлөлтийн Социалист Бүгд Найрамдах Улсын Театрын Институт нэгдэж, жүжигчний болон найруулагчийн тэнхимүүдтэй театрын факультет болгон өөрчилжээ.

1958 оны 5-р сард тус сургуулийг "Жазепс Витолсын нэрэмжит Латвийн Консерватор" болгон нэрлэсэн. 1964 оны 1-р сард түр хугацаанд "Жазепс Витолсын нэрэмжит Латвийн Урлагийн Институт" гэж нэрлэгдсэн боловч 7-р сараас эхлэн өмнөх нэрээ ашиглах болжээ.