Жалайд хошуу
Харагдац

Жалайд хошуу (мо.б.: ᠵᠠᠯᠠᠢᠳ ᠬᠣᠰᠢᠭᠤ; Хятад: 扎赉特旗 Zālàitè Qí) - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын доторх Өвөр Монголын ӨЗО-ы Хянган аймгийн хошуу. Захиргааны газар нь Индэр балгасанд байрладаг.
11,837 км² талбайт нутагтай тус хошуу 1999 онд 39 түм орчим оршин суугчтай байсан.[1]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Жалайд хошууг 1648 онд байгуулж, Жиримийн чуулганд харьяалуулжээ.
| Нэр | Цол | Бүрэн эрхийн хугацаа | Тайлбар |
|---|---|---|---|
| Сэрэн | Засаг, хошууны бэйс | 1648-1664 | |
| Билиг | Засаг, хошууны бэйс | 1664-1677 | |
| Насан | Засаг, хошууны бэйс | 1677-1703 | |
| Төгс | Засаг, төрийн бэйл | 1703-1740 | 1703 оноос хошууны бэйс, 1733 оноос төрийн бэйл |
| Učaraltu | Засаг, төрийн бэйл | 1740-1756 | |
| Lobsangsirab | Засаг, төрийн бэйл | 1756-1773 | |
| Amurγulang | Засаг, төрийн бэйл | 1773-1786 | |
| Машбат | Засаг, төрийн бэйл | 1786-1834 | |
| Ламгомбожав | Засаг, төрийн жүн ван | 1834-1861 | 1834 оноос төрийн бэйл, 1855 оноос вангийн зэрэг, 1861 оноос төрийн жүн ван |
| Алтан-Очир | Засаг, төрийн жүн ван | 1861-1872 | |
| Ванчигбалжэй | Засаг, төрийн жүн ван | 1872-1905 | |
| Бадамравдан | Засаг, чин вангийн зэрэг, төрийн жүн ван | 1905-1945 | 1905 оноос төрийн жүн ван, 1912 оноос чин вангийн зэрэг. 1945 он сард баривчлагдаж, Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) хүргэгдэж 1946 онд Хабаровскийн шоронд нас баржээ. |
Бусад холбогдол
[засварлах | кодоор засварлах]Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ National Population Statistics Materials by County and City - 1999 Period, in China County & City Population 1999, Harvard China Historical GIS
- ↑ "清史稿/卷209 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2026-04-06.