Жалелийн Хайрулла

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Жалелийн Хайрула» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Жалелийн Хайрулла /1930-2018/
Төр. он 1930 он
Тө. газар Монгол улсын Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум
Үндэстэн казак үндэстэн
Иргэн Монгол улс Монгол (БНМАУМУ)
Ажил мэс засалч

Жалелийн Хайрулла (1930-2018) - Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын Эмч, мэс засалч.

Намтар[засварлах | edit source]

  • МУИС-ийн анагаах ухааны ангийг 1957 онд төгсч,
  • БНСЧУ-д тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
  • 1957-1960 онд сургуульдаа багш, тэнхмийн эрхлэгч,
  • 1961 оноос АУДС-д багш, тэнхмийн эрхлэгч,
  • П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлгийн тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч,
  • ЭМЯ-ны мэдрэлийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн зэрэг алба ажлыг хашжээ.

Цол зэрэг[засварлах | edit source]

  • Анагаахын шинжлэх ухааны дэд доктор - сэдэв:“Мөгөөрсөн хоолойн багтраа өвчнийг мэс заслаар эмчлэх арга”

Гавьяа Шагнал[засварлах | edit source]

Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг мэдрэлийн мэс заслын албыг байгуулан, хөгжүүлэхэд Ж.Хайруллагийн оруулсан хувь нэмрийг нь ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Хүний гавьяат эмч /1990-11-19. №33/, 1993 онд Төрийн соёрхол, 2002 онд Ардын эмч /2001-06-15. №138/, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ. Мөн “Алтан гадас” одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ