Жамбалдоогийн Лхагва
Жамбалдоогийн Лхагва (1944 оны 9-р сарын 10-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн) нь ФИДЕ-ийн мастер (FM), олон улсын шүүгч (IA) цолтой Монголын шатарчин, шатрын дасгалжуулагч, шатрын спортын зүтгэлтэн юм. Тэрээр Монголын шатрын аварга шалгаруулах тэмцээний зургаан удаагийн аварга (1974, 1976, 1977, 1990, 1992, 1997). Монгол улсын гавьяат дасгалжуулагч (2019 оны 12 сарын 30). 1978-2000 онд Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан.
Лхагва 1963 онд дэд мастер, 1971 онд спортын мастер, 1988 онд дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн. Оргил чансаа нь 2335.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1960-аад оноос 1990-ээд он хүртэл Лхагва нь Монголын шилдэг шатарчдын нэг байв. Тэрээр Монголын шатрын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлсэн, Монголын шатрын 15 дахь аварга юм: 1974, 1976, 1977, 1990, 1992, 1997. Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд хамгийн олон буюу 25 удаа оролцохдоо 335 өрөг тоглож, 160-д нь хожсон нь манай улсын шатарчдын дээд амжилт юм. УАШТ-ээс нийт 15 медаль (6 алт, 3 мөнгө, 6 хүрэл ) хүртжээ.
Мөн олон улсын шатрын хэд хэдэн тэмцээнд оролцсон.
Тэрээр шатрын олимпиадад Монголын багийн өмнөөс 7 удаа оролцон тоглож байсан:[1]
- 1968 онд Лугано хотод болсон 18 дахь шатрын олимпиады гуравдугаар ширээ (+4, =5, -6),
- 1970 онд Зиген хотод болсон 19 дэх шатрын олимпиадын гуравдугаар ширээ (+9, =5, -5),
- 1974 онд Ницца хотод болсон 21 дэх шатрын олимпиадын нэгдүгээр ширээ (+8, =6, -6),
- 1980 онд Ла Валлетта хотод болсон 24 дэх шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээ (+3, =5, -6),
- 1982 онд Люцерн хотод болсон 25 дахь шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээ (+9, =0, -5),
- 1990 онд Нови Сад хотод болсон 29 дэх шатрын олимпиадын нэгдүгээр нөөц ширээ (+4, =3, -3),
- 1992 онд Манила хотод болсон 30 дахь шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээ (+3, =0, -3).
Лхагва нь ЗХУ-ын Москва хотын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын их сургуулийн шатрын тэнхимийг төгссөн бөгөөд тэнд Марк Дворецкийн удирдлага дор суралцжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Men's Chess Olympiads :: Jambaldoo Lhagva". OlimpBase.org. Татаж авсан: 3 June 2021.