Жамбын Жамъян
Appearance
Жамбын Жамъян | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Жамбын Жамъян - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн юм.
1935-1937 онд хилийн цэрэгт алба хааж, 1937-1939 онд Дотоод Явдлын Яамны төв сургуульд суралцаж байгаад Зөвлөлт Холбоот Улсад Хилийн цэргийн дунд сургуульд шилжин суралцаж 1940 онд төгсчээ. 1945-1947 онд ЗХУ-д Цэргийн академи, 1948-1951 онд УБДС-ийг оройгоор, 1954-1957 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна.
- 1940-1948 онд Хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газар хэлтсийн дарга, газрын орлогч дарга
- 1948-1953 онд Дотоод Явдлын Яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга
- 1953-1954 онд Гадаад Явдлын Яамны хэлтсийн дарга
- 1957-1959 онд Хянан Шалгах Яамны орлогч сайд, сайд
- 1959-1972 онд Сайд нарын Зөвлөлийн Хянан шалгах комиссын дарга
- 1972-1975 онд Иргэний хамгаалалтын газрын дарга
- 1975-1983 онд Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга
- 1983-1987 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар тус тус ажиллаж байлаа.
Ж.Жамъян нь Ардын Их Хуралд 10 удаа сонгогдсон бөгөөд Ургац Хураалтын Улсын Комиссын даргаар олон жил ажиллаж "Ургацын" Жамъян гэгддэг байв.