Жамсрангийн Бямбадорж
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Жамсрангийн Бямбадорж (1954 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн-)- Монгол Улсын төрийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр малчин Жамсрангийн 9 хүүхдийн ууган хүү болж 1954 онд төржээ.
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1972 онд Ховд аймгийн дунд сургууль
- 1975 онд БНМАУ-ын Хууль цаазын дунд сургууль
- 1979-1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэлд сурсан.
- 1985 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
- 1975-1979 он Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч,
- 1985-1990 он МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш,
- 1990-1992.01.25 Ардын Их Хурлын дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш,
- 1992 он Монгол Улсын Бага Хурлын гишүүн,
- 1992-1996 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 1996-2000 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2000-2004 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2000-2004.07сар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, МАХН-ын бүлгийн ахлагч,
- 2004.09.28-аас Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн,
- 2005-2010 он Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга,
- 2010-2020 он Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдон ажиллаж байсан.