Жан Рэнэ Лакост
Харагдац

Жан Рэнэ Лакост (франц. Jean René Lacoste, 1904 оны 7-р сарын 2-нд Парис хотод төрсөн — 1996 оны 10-р сарын 12-нд нас барсан) — францын еврей гаралтай теннисчин, Их Дуулгын 10 удаагийн аварга (7 удаа ганцаараа, 3 удаа хос тоглолтонд), бизнесмен, Lacoste хувцасны брэнд үүсгэгч. Тэрээр 1926, 1927 онуудад дэлхийн номер нэг теннисчин байсан бөгөөд Олон улсын теннисний алдрын танхимд багтжээ.