Жаргалсайханы Амартүвшин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Жаргалсайханы Амартүвшин нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын харцага Н.Алтансүхээр дөрөв давж тавын даваанд улсын заан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. 1024
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ч.Чулуунбаатараар дөрөв давж тавын даваанд улсын заан М.Баяржавхланд өвдөг шороодсон. 512
2010 АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын начин Г.Эрхэмбаяраар дөрөв давж тавын даваанд улсын арслан До.Ганхуягт өвдөг шороодсон. 512
2012 АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Амгаланбаатараар дөрөв, улсын арслан До.Ганхуягаар тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн1

512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2001 Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2003 Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2005 Дундговь аймгийн баяр наадамд улсын харцага Л.Пүрэвжаваар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цолыг хүртсэн. 128

1 - Наадмын дараа допингийн шинжилгээгээр зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын арслан Х.Мөнхбаатараас допин илэрсэн учир Ж.Амартүвшинд наадмын комиссоос " Улсын харцага " цолыг нөхөн олгосон.