Jump to content

Жарко Петрович

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жарко Петрович
Волейбол
Төлөөлдөг улс:  Югослав
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЖарко Петрович
Төрсөн огноо(1964-10-27)10 сарын 27, 1964
Төрсөн газарНови-Сад
Нас барсан огноо4 сарын 2, 2007(2007-04-02) (42 насалсан)
Нас барсан газарНови-Сад
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрАтланта 1996Эрэгтэй баг
Европын АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрАфин 1995Эрэгтэй баг

Жарко Петрович (Серби: Жарко Петровић, 1964 оны 10 сарын 27 2007 оны 4 сарын 2) нь Сербийн волейболчин байв. Тэрээр 1996 оны зуны олимпод Югославын шигшээ багт багтаж оролцон, хүрэл медаль хүртэж байжээ.

Нови-Садад төрж өссөн тэрээр 1984 онд Югославын лигийн Войводина Нови-Сад багт элсчээ. 1989 онд Италийг зорьж, Серие A-гийн Спорето, Мачерате багуудад 5 жил тогложээ. 1994 онд төрөлх багтаа буцаж ирэн, 4 дэх удаагаа Югославын лигийн аварга болсон.

206 см өндөр нуруутай Петрович шигшээ багтайгаа хамт ЕАШТ-д 4 удаа оролцож, 1995 онд хүрэл медаль хүртсэнээс гадна 1996 оны олимпоос хүрэл медаль зүүгээд зодог тайлсан юм.

Харамсалтай нь өвчний улмаас 2007 оны 4 сарын 2-нд Нови-Сад хотод нас нөгчжээ.