Jump to content

Жеймс Бейкер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жеймс Бейкер, 2019 он

Жеймс Аддисон Бейкер III (англи. James Addison Baker III, 1930 оны 4-р сарын 28-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод төрсөн) - америкийн улс төрч, АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы засаг захиргааг 1981-1985 онд тэргүүлсэн бөгөөд 1985-1989 онд Сангийн сайд байсан. 1989-1992 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байна.

Жеймс Бейкер 1930 онд АНУ-ын Хьюстон хотод "залуу" Жеймс Аддисон Бейкер, Этель Боннер Минс нарын гэрт төрсөн байна. Тэрээр Пеннсилвани мужид Принстоны Их сургуулийн дэргэдэх "Hill School" суралцсан байна. 1952 онд бакалаврын зэрэг хүртсэн ажээ.

АНУ-ын усан цэрэгт 2 жил алба хаагаад Техасын Их сургуулийн хуулийн ангид сурч 1957 онд төгсөөд "Andrews & Kurth, L.L.P." хуулийн фирмд 1975 он хүртэл ажилласан байна.

Тэрээр 1975 онд Ерөнхийлөгч Жеральд Фордын засаг захиргаанд АНУ-ын Худалдааны яамны орлогч сайдаар ажиллаж байсан бөгөөд 1976 онд дахин сонгогдох кампанит ажлыг удирдсан боловч бүтэлгүйтжээ. 1978 онд Бейкер Техасын Ерөнхий прокурорын сонгуульд нэрээ дэвшүүлж үзсэн байна.

1981 онд түүнийг Ерөнхийлөгч Рональд Рейган Тамгын газрынхаа даргаар томилжээ. Энэ албан тушаалд тэр 1985 он хүртэл ажилласан. 1984 онд тэрээр Рейганы улиран сонгуулийн кампанит ажлыг амжилттай удирдаж, 1985 оны хоёрдугаар сард Сангийн яамны сайдаар томилогдсон байна.

АНУ-ын үе үеийн Төрийн нарийн бичгийн дарга нар

1988 онд тэрээр Жорж Бушийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж, улмаар шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаанд тэрээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

1993-2005 онд "Carlyle Group" компаний зөвлөх хийсэн.

Жеймс Бейкер Монгол улсад айлчилсан

[засварлах | кодоор засварлах]

1990 оны 8 дугаар сар, 1991 оны 7 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер тус тус Монгол улсад хоёр удаа айлчилж байсан.