Желю Желев

Же́лю Ми́тев Же́лев (болгар. Желю Митев Желев; 1935 оны 3-р сарын 3-нд Болгарын Веселиново тосгонд төрсөн — 2015 оны 1-р сарын 30-нд Софи хотод нас барсан) — болгарын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. Гүн ухааны Доктор. Болгар улсын ардчилсан замаар сонгогдсон анхны Ерөнхийлөгч (хоёр бүрэн эрхийн хугацаатай: 1990-1992, 1992-1997), Болгарын Үндэсний Ассемблейн гишүүн (1990).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Шумен хотын Хөвгүүдийн хоёрдугаар Гимназид дунд боловсрол эзэмшиж, 1958 онд Софийн Их Сургуулийг философийн чиглэлээр төгссөн.
Тэрээр төрөлх тосгондоо Коммунист Залуучуудын Эвлэлийн Олон нийтийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1960 онд Болгарын Коммунист намд элссэн байна.
1961-1964 онд Софийн Их Сургуулийн "Климент Охридскийн" диалектик ба түүхийн материализмын тэнхимийн философийн тэнхимд магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр 1974 онд дэд эрдэмтний улмаар 1988 онд докторын зэрэг хамгаалсан.
1975 онд тэрээр Соёлын хүрээлэнд ажилд орсон. 1977-1982 онд тус хүрээлэнгийн Соёл ба Хувь хүний хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байжээ.
2014 онд "24 цаг" сонинд өгсөн ярилцлагадаа Желев аль дэглэм нь илүү аймшигтай вэ гэж асуухад "Мэдээж коммунизм. Энэ бол илүү хатуу дарангуйлал. Фашизм нь олон нийтийн амьдралын бүх хүрээг хамарч, хянадаг, яг л коммунизм шиг монополь эрхтэй. Гэхдээ коммунизм үүнд бүур цаашилсан - энэ нь өмчид халдаж, түүнийг хянадаг бол фашизм хувийн өмчийг үлдээсэн. Коммунист дэглэмтэй хамгийн ойр улс төр болох Нацист Герман ч гэхэд хүмүүсийн хувийн өмчид халдаагүй юм" гэж хариулж байжээ.
Улс төрийн замнал
[засварлах | кодоор засварлах]1990 оны 7-р сард тэрээр Болгарын Үндэсний Ассамблейн гишүүн болсон. 8-р сарын 1-нд Пётр Младенов огцорсны дараа тэрээр Үндэсний Ассамблейгаас 389-284 саналаар (Болгарын Социалист намын дэмжлэгтэйгээр) Болгарын дарга (Ерөнхийлөгч)-ээр сонгогдсон. 1992 онд тэрээр албан тушаалынхаа нэрийг "Болгарын Ерөнхийлөгч" болгон өөрчилж, хоёр дахь удаагаа сонгогдсон. Тэрээр 1997 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч анхан шатны сонгуульд Петр Стояновт ялагдсан. Тэрээр Либерал Интернационалд ажиллаж байсан.
Тэрээр 2015 оны 1-р сарын 30-нд нас барсан. Желю Желевийн нас барсантай холбогдуулан 2015 оны 2-р сарын 1-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Мариа Желева (1942–2013) (мэргэжлийн найруулагч)-тай гэрлэж, Станка, Йорданка гэсэн хоёр охинтой болжээ. Бага охин Йорданка Желева 1993 онд амиа хорлосон. Том охин Станка Желева 1993 оноос хойш Парист амьдарч, голчлон уран зураг зурдаг бөгөөд 2006 онд Колумбийн иргэн Адриан Велатай гэрлэжээ.