Женесейо дахь Нью-Йоркийн Улсын Их Сургууль
State University of New York College at Geneseo нь Нью-Йорк мужийн Женесейо хотод байрлах улсын шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлтэй (liberal arts) коллеж юм. Энэ нь Нью-Йорк мужийн төрийн хүндэт коллеж бөгөөд Нью-Йоркийн Улсын Их Сургуулиудын (SUNY) системийн нэг хэсэг юм. Тус коллеж нь 1867 онд "Wadsworth Normal and Training School" нэртэйгээр багш бэлтгэх сургууль хэлбэрээр байгуулагдсан бөгөөд 1948 онд Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн шинэ системийн нэг хэсэг болж, төрийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлтэй коллеж болон өөрчлөгджээ.SUNY Geneseo-ийн анхны өвөг болох сургууль нь 1867 онд Нью-Йорк мужийн хууль тогтоох байгууллагын шийдвэрээр "Wadsworth Normal and Training School" нэртэйгээр байгуулагдсан. Гэвч нээлтээс нь өмнө, тухайн хууль тогтоогчид шинэ коллежийн нэрийг өөрчилж, "Geneseo Normal and Training School" болгон 1871 оны 9-р сарын 13-нд албан ёсоор нээжээ.
1962 онд сургууль нь өнөөгийн нэр болох "State University of New York College at Geneseo"-г авсан. Түүнээс хоёр жилийн дараа буюу 1964 онд тус сургууль боловсролоос өөр чиглэлийн дүрмийн дөрвөн жилийн бакалаврын зэрэгтэй хөтөлбөрүүдийг санал болгож эхэлсэн байна.Geneseo бол улсын шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлтэй коллеж бөгөөд 61 бакалаврын мэргэжил, 5 магистрын хөтөлбөр, 67 салбар хоорондын туслах мэргэжил (minor)-тэй.
Хамгийн түгээмэл мэргэжлүүдийг нэрлэвэл (ихээс бага руу дарааллаар):
боловсрол, бизнес, нийгмийн ухаан, биологи, сэтгэл судлал юм.