Жереми Кларксон

Жереми Кларксон (англи. Jeremy Charles Robert Clarkson, 1960 оны 4-р сарын 11-нд Их Британийн Йоркшир мужийн Донкастер хотод төрсөн) — Английн телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, автомашины чиглэлийн сэтгүүлч, фермер. Телевизийн «Top Gear» шоу нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ алдартай.
Жеймс Мэйтэй хамт тэрээр дэлхийн хойд соронзон туйлд автомашинаар хүрч очсон анхны хүн бөгөөд энэ тухай "Top Gear" телевизийн шоу нэвтрүүлгийн нэг ангид гарсан.
Жереми Кларксон Британийн хэд хэдэн бүс нутгийн сонинд бичдэг болж сэтгүүл зүйн карьераа эхлүүлсэн бөгөөд 1988 онд анхны Top Gear нэвтрүүлгийн хөтлөгч болсноор өргөн алдар нэрийг олж авсан байна. 1990-ээд оны дунд үеэс тэрээр Британийн телевизээр өөрийн шоу нэвтрүүлэг хөтөлж эсвэл зочноор оролцдог байсан. Ж.Кларксон машины мотороос гадна түүх, технологи зэрэг сэдвээр хөтөлбөр, ном зохиосон. 1998-2000 онд тэрээр өөрийн ток шоуг хөтөлж байжээ.
2007 онд Кларксон Үндэсний телевизийн шагналын эзэн болсон. "The Independent" сонины мэдээлснээр тэр жилдээ ном, DVD-гээ борлуулснаас гадна сонины булангуудаа бичиж 1,7 сая фунт стерлинг олсон байна. Түүний Top Gear шоунаас олсон жилийн орлого нь 1 сая фунт стерлингээр үнэлэгдсэн байна.