Жеффри Эпштейн
Жеффри Эпштейн | |
|---|---|
Шоронгийн бүртгэлийн зураг, 2006 | |
| Төрсөн | Жеффри Эдвард Эпштейн 1 сарын 20, 1953 АНУ, Нью-Йорк хот, Брүүклин |
| Нас барсан | 8 сарын 10, 2019 (66 насалсан) Нью-Йорк хотын Метрополитан хорих төв |
| Нас барсан шалтгаан | Дүүжилж амиа хорлосон |
| Мэргэжил |
|
| Эрүүгийн шийтгэл | 13 сарын хорих ял (2008) |
| Гарын үсэг | |
Жеффри Эдвард Эпштейн (Англи: Jeffrey Edward Epstein, 1953 оны 1-р сарын 20-нд төрсөн - 2019 оны 8-р сарын 10-нд нас барсан) - Америкийн эдийн засагч бөгөөд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан ял шийтгэгдсэн этгээд байв.[1][2] Мэргэжлийн гараагаа Далтон сургуулийн багшаар эхэлсэн. 1976 онд тус сургуулиас халагдсаны дараа банк, санхүүгийн салбарт орж, Bear Stearns компанид ажиллаж байгаад өөрийн компанийг байгуулсан. Эпштейн дээдсийн хүрээлэл бий болгож[3], хамсаатнуудтайгаа нийлж олон эмэгтэй, охидын биеийг үнэлүүүлж хүчирхийлэл үйлдсэн.[4]
2005 онд Флорида мужийн Палм-Бич хотын цагдаагийн хэлтэс нэгэн эцэг эх 14 настай охиныг нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдээлсний дараа Эпштейнийг шалгаж эхэлсэн. Улмаар 14 наснаас дээш нийт 36 охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй болохыг тогтоосон.[5] 2008 онд Флорида мужийн шүүхэд насанд хүрээгүй хүүхдийн биеэ үнэлсэн хэргээ хүлээн, 13 сарын ял шийтгэгдсэн.
Тэрээр 2019 оны 7-р сарын 6-нд насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөгийн наймааны хэргээр дахин баривчлагдсан.[6][7] 2019 оны 8-р сарын 10-нд шоронд байхдаа өөрийгөө дүүжилж нас барсан.
The New York Times сонины мэдээлснээр Эпштейн ихэнх хөрөнгөө тэрбумтнуудад татвар, өв хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх замаар олсон[8] ба бизнес эрхлэгчид, язгууртнууд, улс төрчид, эрдэмтдийг багтаасан өргөн танилын хүрээтэй байв. Эдгээр алдартнуудаас дурьдвал Эндрю Виндсор, Доналд Трамп, Билл Клинтон Питер Тиль, Элон Маск, Билл Гэйтс, Ларри Саммерс, Стив Бэннон нар болно.[9]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ US Attorney's Office for the Southern District of New York (July 8, 2019), "Jeffrey Epstein Charged in Manhattan Federal Court With Sex Trafficking of Minors", <https://www.justice.gov/usao-sdny/pr/jeffrey-epstein-charged-manhattan-federal-court-sex-trafficking-minors> (retrieved on July 8, 2019)
- ↑ Lewis, Paul (January 4, 2015). "Jeffrey Epstein: The rise and fall of teacher turned tycoon". The Guardian. Архивласан огноо November 26, 2016. Татаж авсан: November 7, 2016.
- ↑ Colyar, Brock; Hurwitz, Kelsey; Klein, Charlotte; Kweku, Ezekiel; Larocca, Amy; Martins, Yinka; Raymond, Adam K.; Schneier, Matthew; Stieb, Matt; Walsh, James D. (July 22, 2019). "Who Was Jeffrey Epstein Calling? A close study of his circle—social, professional, transactional—reveals a damning portrait of elite New York". New York. Архивласан огноо September 14, 2019. Татаж авсан: July 25, 2019.
- ↑ Nally, Leland (October 1, 2019). "An Actual Conspiracy Kept Jeffrey Epstein's Accomplices out of Prison". Mother Jones. Архивласан огноо October 1, 2019. Татаж авсан: October 1, 2019.
- ↑ Brown, Julie K. (November 28, 2018). "For years, Jeffrey Epstein abused teen girls, police say. A timeline of his case". Miami Herald. Архивласан огноо August 15, 2019. Татаж авсан: August 2, 2019.
- ↑ "More Bad News for Jeff Epstein?". July 11, 2007.
- ↑ Cohan, William D. (March 3, 2009). "Inside the Bear Stearns boiler room". Fortune. Архивласан огноо March 7, 2009.
- ↑ Goldstein, Matthew (15 January 2025). "Jeffrey Epstein's Associates Could Reap Benefit of a Big Tax Refund".
- ↑ Anderson, Zac. "Democrats release Epstein records mentioning Musk, Bannon, Thiel, Prince Andrew". USA TODAY (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-09-27.