Жефф Безос
Жеффри Престон «Жефф» Безос (англ. Jeffrey Preston «Jeff» Bezos; 1964 оны 1 дүгээр сарын 12-нд АНУ-ын Нью-Мексико муж улсын Альбукеркe хотод төрсөн) ― америкийн бизнесмэн, Amazon.com компанийг үүсгэн байгуулагч, "Blue Origin" сансрын нислэгийн компанийн үндслэгч бөгөөд эзэмшигч, The Washington Post хэвлэлийн газрын эзэн.
Forbes -ын үзүүлэлтээр $90,5 тэрбум ам.доллартай 2017 оны хамгийн баян хүн болсон. 2020 оны 8 дугаар сарын байдлаар түүний хөрөнгө $204,6 тэрбум ам.доллар хүрсэн.
2021 оны 1 дүгээр сард 1 дүгээр байраа CEO "Tesla"-г үүсгэн байгуулагч Элон Маскад алдсан. Безосын хөрөнгө энэ үед $187 тэрбум болсон байв.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Жеффри Престон Йоргенсен (төрөхөд ийм овогтой байсан) 1964 оны 1 дүгээр сарын 12-нд Нью-Мексико мужийн Альбукерк хотод төрсөн, эх нь Жаклин, эцэг нь Теодор Йоргенсен (Дани улсын гаралтай). Түүнийг төрөхөд эх нь 17 настай, эцэг нь 19 настай залуу байжээ. Хэдэн жилийн дараа Жеффри Престоны эцэг эх хоёр салсан бөгөөд 1968 оны 4-р сард түүний ээж Жаклин Кубын цагаач Мигель "Майк" Безостай гэрлэснээр хойд эцэг нь дөрвөн настай хүүг өргөж авч өөрийнхөө овгийг өгсөн байна.
Жефф 1986 онд Принстоны Их Сургуулийг цахилгаан инженер, компьютерын чиглэлээр амжилттай төгссөн байна. 1994 оны эхэн үе хүртэл тэрээр Уолл Стрийтэд өөрийн мэргэжлээрээ янз бүрийн албан тушаал хашиж байв. Олон улсын худалдааны сүлжээг боловсруулсан бөгөөд тэрбээр "D. E. Shaw & Co"-ийн дэд ерөнхийлөгч болсон бөгөөд 1994 оны зун ажлаасаа гарч орон даяар аялж эхэлсэн ажээ.
1994 оны сүүлчээр Безос Нью-Йоркоос Сиэтл хүртэл улс орон нэвт аялж байхдаа 300,000 долларын анхны хөрөнгө оруулалттай "Amazon.com"-ийг үүсгэн байгуулжээ. Тус сайт 1995 оны 7-р сарын 16-нд нээгдсэн боловч бүрэн дуусаагүй байсан: Безос өрсөлдөөнд ялахыг ихэд хүсч байжээ. Компани нь онлайн номын дэлгүүрийн үйл ажиллагаагаар эхлүүлж сүүлдээ видео, аудио дамжуулалт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж өргөжин тэлсэн байна. 1997 онд компанидаа IPO хийж олон нийтэд нээлттэй болсон. 1999 онд Америкийн "Тайм" сэтгүүл Безосыг оны онцлох хүнээр нэрлэж байжээ.
2019 оны 1 дүгээр сарын 9-нд Ж.Безос 25 жилийн дараа эхнэр Маккензи Безосоос салснаа зарлав. Тэр үед Жефф Безос дэлхийн хамгийн баян хүн байв. Тэр жилийн 4 дүгээр сард гэр бүл албан ёсоор салж тэрбумтны хуучин эхнэр Амазоны 4%-ийг (19.7 сая) авсан бөгөөд салалтын өдөр зах зээлийн үнэлгээ нь 37.5 тэрбум доллар байжээ.
2021 оны 6 дугаар сард Безос өөрийн "Инстаграм"-д 2021 оны 7 дугаар сарын 20-нд ахтайгаа хамт Blue Origin сансрын хөлгөөр орбитын дотор нислэг үйлдэх болно гэж мэдэгджээ.