Жигд бус сар
Одон оронд жигд бус сар, хиймэл дагуул, эсвэл жигд бус байгалийн хиймэл дагуул гэдэг нь алслагдсан, налуу ба өндөр эллипстэй болон урвуу тойрог замаар эргэлддэг хиймэл дагуул юм. Жирийн хиймэл дагуулуудаас бусдаар тэдний эргэн тойронд тойрог замд үүссэн эцэг гарагтаа татагдаж байдаг. Жигд бус сар нь бусад тогтуун ба төстэй дагуулуудтай ч эцэст нь зам салдаг хиймэл дагуулуудаас илүү тогтвортой орбиттой байдгаараа ялгаатай байдаг. Гэвч энэ нэр томъёо нь дүрслэл хамаардаггүй ба жишээлбэл, Тритон дугуй сар хэлбэртэй ч гарал үүсэл, орбитоосоо хамаарч жигд бус гэж тооцогддог. 2024 оны 2 дугаар сарын байдлаар нийт 228 жигд бус сар мэдэгдэж байгаа бөгөөд эдгээр нь дөрвөн гадаад гарагууд (Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван болон Далай ван)-ын эргэн тойронд эргэлдэж байна. Тэдгээрээс хамгийн том нь Бархасбадийн Хималия, Санчирын Фиби, Тэнгэрийн ваны Сикорокс, Далай ваны Тритрон (англиар:Himalia of Jupiter, Phoebe of Saturn, Sycorax of Uranus and Triton of Neptune) юм. Тритон нь жигд бус сартай харьцуулахад харьцангуй өвөрмөц бөгөөд үүнийг хэрвээ оруулахгүй бол Нерейд (Nereid) нь Далай ваны хамгийн том сар болно. Одоогийн байдлаар жигд бус хиймэл дагуулууд анх гаригийн татах хүчиндээ баригдахаас өмнө Нарны эргэн тойронд эргэлддэг бие даасан объектууд байсан гэж үзэж байна. Эрт үед эдгээрийг Куйперийн бүсийн (Kuiper belt) илүү алслагдсан бүсээс үүссэн гэж үздэг байсан ч одоогийн ажиглалтуудаар энэ онолыг батлаагүй байна.