Жийно Титикул
| Жийно Титикул อาฒยา ฐิติกุล | |||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Титикул 2022 онд | |||||||||||||||||||
| Хувийн мэдээлэл | |||||||||||||||||||
| Хоч | Жийн / Жийно | ||||||||||||||||||
| Өндөр | 1.62м | ||||||||||||||||||
| Улс | |||||||||||||||||||
| Амьдардаг газар | Тайланд, Ратчабури | ||||||||||||||||||
| Тамирчны замнал | |||||||||||||||||||
| Мэргэжилд шилжсэн | 2020 | ||||||||||||||||||
| Одоогийн цуврал | Эмэгтэйчүүдийн Европын цуврал (2020 оноос) ЭМГХ-ны цуврал (2022 оноос) | ||||||||||||||||||
| Ялалтын тоо | 20 | ||||||||||||||||||
| Ялалтын тоо цувралаар | |||||||||||||||||||
| ЭМГХ-ны цуврал | 7 | ||||||||||||||||||
| Эмэгтэйчүүдийн Европын цуврал | 5 | ||||||||||||||||||
| Эмэгтэйчүүдийн Азийн гольфын цуврал | 1 | ||||||||||||||||||
| Бусад | 7 | ||||||||||||||||||
| ЭМГХ-ны том тэмцээнүүд дэх шилдэг амжилт | |||||||||||||||||||
| Шеврон АШТ | 4-р байр: 2023 | ||||||||||||||||||
| ЭМГХ-ны аварга шалгаруулах тэмцээн | 4-р байр: 2022, 2025 | ||||||||||||||||||
| Америкийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн | 6-р байр: 2024 | ||||||||||||||||||
| Эмэгтэйчүүдийн Британийн нээлттэй тэмцээн | 7-р байр: 2022 | ||||||||||||||||||
| Эвиан АШТ | 2-р байр: 2025 | ||||||||||||||||||
| Амжилт, шагнал | |||||||||||||||||||
| ЭМГХ-ны цувралын шагналын мөнгөн дүнгээр тэргүүлэгч | 2024, 2025 | ||||||||||||||||||
| ЭМГХ-ны цувралын оны шилдэг | 2025 | ||||||||||||||||||
| ЭМГХ-ны цувралын Вэйр шагнал (хамгийн цөөн дундаж оноо) | 2023, 2025 | ||||||||||||||||||
| AON Risk Reward Challenge | 2024 | ||||||||||||||||||
| ЭМГХ-ны цувралын шилдэг шинэ | 2022 | ||||||||||||||||||
| Эмэгтэйчүүдийн Европын цувралын оны шилдэг | 2021 | ||||||||||||||||||
| Эмэгтэйчүүдийн Европын цувралын алдрын одон | 2021 | ||||||||||||||||||
| Эмэгтэйчүүдийн Европын цувралын оны шилдэг шинэ | 2021 | ||||||||||||||||||
| Тайландын эмэгтэйчүүдийн цувралын алдрын одон | 2020 | ||||||||||||||||||
Хураасан медаль
| |||||||||||||||||||
Аттаяа "Жийно" Титикул (Тай: อาฒยา ฐิติกุล, 2003 оны 2 сарын 20-нд төрсөн) нь Тайландын мэргэжлийн гольфчин бүсгүй. АНУ-д төвтэй ЭМГХ-ны цуврал болон Эмэгтэйчүүдийн Европын цувралд өрсөлддөг. Тэрээр сонирхогч тамирчин байхдаа буюу 2017 оны 7 сарын 9-нд Эмэгтэйчүүдийн Европын цувралын Тайландын АШТ-д 14 нас 4 сар 19 хоногтойдоо түрүүлж, мэргэжлийн гольфын тэмцээнд хамгийн залуудаа түрүүлсэн хүн болсон бөгөөд энэ амжилт нь 2023 он хүртэл хадгалагдсан юм.[1] Тэрээр сонирхогчдын гольфын дэлхийн чансааг 2019 оны 6 сарын 26-наас хойш дундаа завсарлагатайгаар нийт 12 долоо хоногийн турш тэргүүлж байв.
2022 оны 3 сарын 27-нд Титикул ЭМГХ-ны цувралын анхны тэмцээндээ түрүүлсэн (JTBC Классик).[2] 19-хөн насандаа тэрээр аль хэдийн ЭМХГ-ны цувралын 2, Эмэгтэйчүүдийн Европын цувралын 4 тэмцээнд түрүүлээд байв.
2022 оны 10 сарын 31-нд Титикул мэргэжлийн гольфчдын чансааг 2 долоо хоногийн хугацаанд тэргүүлж,[3] гольфын ертөнцийн хурц од болон гялалзсан билээ.[4][5] Мөн оны 11 сарын 10-нд ЭМХГ-ны цувралын оны шилдэг шинэ тамирчны шагнал хүртэв.[6]
Тэрээр 2024, 2025 оны 11 саруудад CME Групп цувралын АШТ-д дараалан түрүүлж тус бүр $4 саяын шагналыг хүртсэн. 2025 онд хүртсэн шагналын мөнгөөрөө эмэгтэй гольфчидыг тэргүүлсэн Титикул 2025 оны улиралд эмэгтэй гольфын түүхэнд хамгийн цөөн оноог дунджилж (68.68) дээд амжилт тогтоон, Вэйр цомыг 2 дахь удаагаа хүртжээ (эхний удаад 2023 онд хүртсэн).[7][8]
Титикул дэлхийн чансааг 2025 оны 8 сард дахин тэргүүлж эхэлсэн бөгөөд амжилт арвинтай 2025 оны улирлын дараах байдлаах хол тасархай тэргүүлж байна.[9]
- ↑ "Atthaya Thitikul, 14, becomes youngest ever winner of professional event". BBC Sport. 9 July 2017. Татаж авсан: 2 May 2018.
- ↑ "Atthaya Thitikul wins first on LPGA, denies Nanna Koerstz Madsen second straight". Golf Channel. AP. 27 March 2022. Татаж авсан: 27 March 2022.
- ↑ "Women's World Golf Rankings". 31 October 2022.
- ↑ Melton, Zephyr (1 April 2022). "From 308th to 5th in the world in a year?! Meet golf's fastest rising star". Golf. Татаж авсан: 3 May 2022.
- ↑ "Thai teen Thitikul becomes 2nd youngest No. 1 women's golfer". ESPN. Associated Press. 1 November 2022.
- ↑ "Atthaya Thitikul Wins 2022 Louise Suggs Rolex Rookie Of The Year Award". LPGA. November 10, 2022.
- ↑ Kellum, Sarah (24 November 2024). "Jeeno Thitikul Wins CME Group Tour Championship and $4 Million First-Place Prize". LPGA. Татаж авсан: 24 November 2024.
- ↑ "Jeeno Thitikul Wins CME Group Tour Championship for Second Consecutive Year". LPGA. 23 November 2025. Татаж авсан: 24 November 2025.
- ↑ "Jeeno Thitikul Moves to No. 1 in Rolex Women's World Golf Rankings". LPGA. 4 August 2025. Татаж авсан: 4 August 2025.