Jump to content

Жина Лоллобрижида

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Луижиа (Жина) Лоллобрижида (итал. Luigia (Gina) Lollobrigida; 1927 оны 7-р сарын 4-нд Италийн Субьякод төрж, 2023 оны 1-р сарын 16-нд Ром хотод нас барсан) — Италийн жүжигчин, гэрэл зурагчин, улс төрч бөгөөд нийгмийн зүтгэлтэн, дэлхийн хоёрдугаар дайны дараах Европын кино урлагийн сэкс бэлгэ тэмдэг байсан.

Лоллобрижида уран бүтээлийнхаа амьдралын туршид Алтан бөмбөрцөг, Италийн "Давид ди Донателло" шагнал 7 удаа, "Мөнгөн тууз" шагнал 2 удаа, Бүгд Найрамдах Итали Улсын Гавьяаны одон, Холливудын алдрын гудамжны од зэрэг олон шагнал хүртэж байжээ.

Жүжигчин бүсгүй Европын "Фанфан-Алтанзул"(франц. Fanfan La Tulipe), "Талх, Хайр ба уран зөгнөл" (итал. Pane, Amore e Fantasia), "Парисын дарь эхийн сүм"(франц. Notre-Dame de Paris) болон Холливудын "Чөтгөрийг ичээч" (англ. Beat the Devil), "Соломон ба Шеба" (англ. Solomon And Sheba) зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ олны танил болсон юм.