Jump to content

Жиотто ди Бондонэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жиотто ди Бондонэ

Жиотто ди Бондонэ (Итали: Giotto di Bondone; 1266 буюу 1267 онд Флоренц мужийн Виккио хотод төрсөн — 1337 оны 1-р сарын 8-нд Флоренцод нас барсан) — Италийн 15-р зууны уран зураач бөгөөд уран барималч, проторенессансын анхны төлөөлөгчдийн нэг. Баруун Европын урлагийн түүхэнд онцгой үүрэгтэй хүн. Византийн дүрс бичлэгийн уламжлалыг давж, Жиотто Италийн уран зургийн сургуулийг үүсгэн байгуулж, орон зайг дүрслэх шинэ арга барилыг боловсруулсан байна. Жиоттогийн бүтээлүүд Леонардо да Винчи, Рафаэль Санти, Микеланжело нарт урам зориг өгсөн гэдэг.

Флоренц дахь Жиоттогийн баримал

Жиотто өөрийн бүтээлдээ Итали, Византийн нийтлэг дүрс тэмдгийн хэв маягийг давсан гарсан гэж үздэг. Жиотто дүрс тэмдгийн хавтгай, хоёр хэмжээст орон зайг гурван хэмжээст болгон хувиргаж, гэрэл сүүдрийг ашиглан гүн байгаа мэт байдлыг бий болгосон. Энэ нь голчлон Жиоттогийн бүтээлүүдийн тод томруун архитектурт хамааралтай. Хувцасны дүрслэлд энэ нь цаашид их нөлөөлсөн болно. Чухам эдгээр зургууд нь үзэгчдийг анх гайхшруулж, бүтээлийн нэгдмэл хэв маягийн орон зайг алдагдуулсан гэсэн маргаан, хүлээн зөвшөөрөлт, буруутгалыг төрүүлсэн байдаг юм.