Жиримийн чуулган

Жиримийн чуулган нь Манж Чин улсын үеийн Өвөр Монголын нэгэн чуулганы нэр.

Манж Чин улсын үед Өвөр Монголыг 6 чуулган, 49 хошуунд хуваан захирчээ. Тухайн үед Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос зэрэг 4 аймгийн 10 хошуу нь Түшээт вангийн хошууны Жирим ууланд чуулган чуулдаг байсан тул Жиримийн чуулган хэмээн нэрлэжээ. Жиримийн чуулганд Хорчин аймгийг баруун гарын өмнөд, дундад, хойд хошуу хэмээн гурав хувааж, мөн зүүн гарын өмнөд, дундад, хойд гэсэн гурван хошуунд хувааж баруун гарын гурван хошууг Түшээт чин ван удирдаж, Дөрвөд хошуу, Жалайд хошууг нийлүүлсэн байна. Зүүн гарын гурван хошууг Дархан чин ван удирдаж Горлосын хоёр хошууг хавсаргасан байна. Тухайн үед түүний нутаг дэвсгэр нь өнөөгийн Өвөр Монголын Тунляо хот, Гирин мужийн Өмнөд Горлосын монгол үндэстний өөртөө засах сянь, Хармөрөн мужийн Дөрвөдийн монгол үндэстний өөртөө засах сяний нутаг дэвсгэрийг харьяалж байжээ. Жиримийн чуулганы 10 хошууны ноёд нь Хавт Хасарын үр хойчис болно.[1]

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Хасар
  2. Тунляо

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. https://mongoltoli.mn/history/h/433