Жиро д'Италиа

Жиро д'Италиа (итал. Giro d'Italia, англи. Tour of Italy) нь Тур де Франс, Вуэльта зэрэг гурван том дугуйн уралдааны нэг болох олон өдрийн дугуйн уралдаан юм. Жил бүр Италийн нутгаар ихэвчлэн 5-6-р сард гурван долоо хоногийн үргэлжилдаг тус уралдааныг анх 1909 онд зохион байгуулж байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Уншигчдын хувьд ширүүн өрсөлдөөний нөхцөлд Италийн спортын "Gazzetta dello Sport" сонины нэг хэсгийн ерөнхий редактор Армандо Куне сониныхоо захиалагчдыг өсгөхийн тулд дугуйн уралдаан зохион байгуулах санааг гаргасан байна. 1908 оны 8-р сарын 7-ны өдөр Gazzetta dello Sport сонин 1909 онд анхны олон өдрийн дугуйн уралдаан болох Жиро д'Италиа дугуйн уралдааныг өөрийн дугаарын нүүр хуудсандаа хэвлэн гаргасан байна. Ийнхүү Gazzetta өөрийн дугуйн уралдааныг үүсгэн байгуулсан Италид анхны хэвлэмэл хэвлэл болжээ.
Уг уралдааны анхны захирлаар уг санааны зохиогч Армандо Куне томилогдов. Сонин уралдааны ялагчийн бай шагналд 3000 лир, Италийн дугуйн холбоо 14000 лир гаргаж байжээ.
Анхны Жиро д'Италиа 1909 оны 5-р сарын 13-ны өдөр орон нутгийн цагаар 14:53 минутад Милан хотын Пиацца Лорето талбайд эхэлсэн бөгөөд барианд мөн Милан хотод болсон байна.
Ягаан өмсгөл (итал. maglia rosa) нь уралдааны хамгийн нэр хүндтэй өмсгөл бөгөөд Тур де Франсын шар өмсгөлтэй адил ерөнхий ангиллын тэргүүлэгчид олгодог. Энэхүү өмсгөл нь "Gazzetta dello Sport" сонины хуудас ягаан өнгөтэй байсантай холбоотой юм. Ягаан өмсгөлийг өмссөн анхны хүн бол 1931 онд 19 дэх Жирогийн Милан-Мантовагийн үеийн ялагч Лерко Гуэрра байсан юм.