Jump to content

Жирэмсэн үеийн хоол тэжээл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жирэмсэн үеийн хоол тэжээл нь жирэмслэхээс өмнө болон жирэмсний үеийн шим тэжээлийн зөвлөмжийн тухай юм. Жирэмсний өмнөх болон жирэмслэлтийн үед авч байгаа хоол тэжээл, жингээ хянах нь ургийн хөгжилд гүн нөлөөлдөг. Жирэмснийй үед ургийн хөгжил эхээс, эхийн авч буй шим тэжээлээс ихээхэн хамааралтай байдаг тул эрүүл хөгжилд маш чухал үе юм.

Жирэмсний үеийн хоол тэжээл нь нярайн жин, цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаагаар илүүдэл жинтэй эхээс төрсөн хүүхдүүд гар, хуруу гэх мэт жижиг булчингийн хөдөлгөөн буюу нарийн хөдөлгөөний ур чадваргүй байх магадлал өндөр байгааг тогтоожээ.

Жирэмсэн үед эмэгтэй хүн "хоёр хүний өмнөөс иддэг" гэж ярьдаг ч жирэмсэн байх үедээ өөрийн идэх хэмжээнээс хоёр дахин их идэх нь буруу юм. Хэдийгээр эхийн хэрэглээ нь өөрөө болон өсч буй урагт шууд нөлөөлдөг боловч хэт их идэх нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, учир нь нялх хүүхэд ирээдүйд эрүүл болохын тулд илүү их хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй болно. Урагтай харьцуулахад жирэмсэн эх биологийн хувьд илүү бага эрсдэлтэй байдаг. Тиймээс хэт их илчлэг авснаар уг илчлэг нялх хүүхдэд очихоос илүүтэйгээр эхийн биед өөх хэлбэрээр хуримтлагддаг. Нөгөөтэйгүүр, хангалттай шим тэжээл авахгүй бол ургийн жин буурна.

Жирэмсний үед жингээ хэвийн хэмжээнд барих нь нярайд ургийн гажиг үүсэхээс гадна таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин (ЗСӨ) зэрэг архаг өвчний эрсдэлийг бууруулдаг. Нярайн хөгжлийг дэмжихийн тулд жирэмсэн үед жингээ байнга хянах нь зүйтэй.