Жоао Авеланж

Жоа́о Авела́нж (порт. João Havelange), жинхэнэ нэр нь Жан-Мари́ Фосте́н Годфруа́ де Авла́нж (франц. Jean-Marie Faustin Godefroid de Havelange; 1916 оны 5-р сарын 8-нд Рио-де-Жанейро хотод төрсөн— 2016 оны 8-р сарын 16-нд Рио-де-Жанейрод нас барсан) — Спортын зүтгэлтэн, ФИФА-гийн 7 дахь ерөнхийлөгч (1974-1998). 1998 онд ФИФА-гийн "Хүндэт ерөнхийлөгч"-өөр сонгогдсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ж.Авеланж Бразилийг төлөөлж хоёр олимпийн наадамд оролцсон: 1936 онд Берлинд болсон усанд сэлэлтийн тамирчин, 1952 онд Бразилийн усан поло багийн гишүүнээр. Берлинд тэрээр 400 метр болон 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хоёуланд нь өрсөлдсөн. 1952 онд Хельсинкид Бразилийн баг 13-р байранд орсон. Өмнөх жил нь тэрээр Пан Америкийн анхны наадамд Бразилийн багийн хамт мөнгөн медаль хүртсэн. Тэрээр "Флуминенсе" усан поло клубт тоглож байсан.
Хөнгөн атлетикийн спортоос зодог тайлаад тэрээр захиргааны ажилд шилжсэн: 1955-1963 онд Бразилийн Үндэсний Олимпийн Хорооны гишүүн, 1963-2011 онд ОУОХ-ны гишүүн байсан.
1974 онд тэрээр ФИФА-гийн 7 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод хөлбөмбөгийг дэлхий даяар идэвхтэй сурталчилж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоог Ази, Африкийн багуудыг оролцуулан өргөжүүлсэн.