Жованни Жентиле

Жова́нни Женти́ле (итали. Giovanni Gentile, 1875 оны 5-р сарын 30-нд Кастельветранод төрсөн — 1944 оны 4-р срын 15-нд Флоренцид нас барсан) — италийн гүн ухаантан, "актуалист идеализм"-ын онолыг үндэслэгч, мөн Италийн фашизмын онолч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1897 онд тэрээр Пизагийн Багшийн Сургуулийг төгссөн бөгөөд тэнд Германы сонгодог философийн нөлөөнд автжээ. Түүний анхны ном нь Карл Маркст зориулагдсан бөгөөд тэрээр түүнийг идеалист гэж тайлбарласан юм. Палермо, Пиза болон Ромын Их сургуульд багшилж байсан.
1923 онд Либерал намын гишүүний хувьд тэрээр Б.Муссолинигийн засгийн газарт Боловсролын сайдаар ажиллаж байсан. 1925 онд Жентиле "Бүх үндэстний сэхээтнүүдэд зориулсан фашист сэхээтнүүдийн тунхаглал"-ыг хэвлүүлж, 1929 онд фашизмыг шинэ "ёс зүйн улс" бий болгох зорилготой шинэ улс төрийн санаа эсвэл итгэл үнэмшил гэж магтан дуулсан "Фашизмын үндэс" номоо хэвлүүлжээ. Энэ номыг 1936 онд герман хэл рүү орчуулсан. Фашист намын гишүүний хувьд Жентиле сенатор, Боловсролын зөвлөлийн ерөнхийлөгч (1926-1928), Их Фашист зөвлөлийн гишүүн (1925-1929), Үндсэн хуулийн шинэчлэлийн комиссын даргаар ажиллаж байжээ.
1943 оны 11-р сарын 20-нд Жованни Жентиле Нацист Германы дэмжлэгтэйгээр Италийн хойд болон төв хэсэгт Б.Муссолинигийн байгуулсан Италийн Нийгмийн Бүгд Найрамдах Улсын Шинжлэх Ухааны Академийг удирдсан. 1944 онд түүнийг Флоренц хотод гудамжинд партизанууд баригдаж хөнөөлгүүлсэн юм.