Jump to content

Жованни ди Биччи де Медичи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жованни де Медичи
Giovanni di Bicci de' Medici
Агноло Бронзиногийн зурсан хөрөг
Төрсөн1360
Нас барсан1429 оны 2 сарын 20 (69 насласан)
Флоренцийн Бүгд найрамдах улс, Флоренц
ХаньПикарда Буери (г. 1386)
ХүүхэдКозимо де Медичи
Дамиано де Медичи
Лоренцо де Медичи
Антонио де Медичи
охин
Эцэг эх
  • Аверардо де Медичи (эцэг)
  • Жакопа Спини (эх)
Гэр бүлМедичи

Жованни ди Биччи де Медичи (Итали: Giovanni di Bicci de' Medici, ойр.1360 онд төрсөн – 1429 оны 2 сард нас барсан) нь Италийн банкир бөгөөд Медичи банкныг үүсгэн байгуулагч юм. Флоренцэд тус банкыг байгуулснаар Медичи угсааныхан Италид төдийгүй Европт нөлөө бүхий гэр бүл болох суурийг тавьсан.[1] Тэрээр Козимо де Медичи, Ахмад Лоренцогийн эцэг, Пьеро ди Козимо де Медичигийн өвөг эцэг, Агуу гэгдэх Лоренцо де Медичигийн (Итали: Lorenzo il Magnifico) элэнц өвөг юм.[2]

  1. Grendler et al. S. v. "Medici, House of."
  2. Hale, J.R. (1977). Florence and the Medici. New York, New York: Thames and Hudson Inc. х. 9-20. ISBN 0-500-27301-4.