Jump to content

Жозеф Барбера

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жозеф Барбера, 1993 он.

Жозеф Барбера (англи. Joseph Roland Barbera; 1911 оны 3-р сарын 24-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн—2006 оны 12-р сарын 18-нд Лос-Анжелес хотод нас барсан) —америкийн хүүхэлдэйн кино бүтээгч, хүүхэлдэйн кино зураач, найруулагч, продюсер бөгөөд Уильям Ханна-гийн хамт "Hanna-Barbera" компани үүсгэн байгуулагч.

Жозеф Барбера АНУ-д, Нью-Йоркийн Бяцхан Итали дүүрэгт Сицили гаралтай эцэг эхийн гэр бүлд төржээ.

Тэрээр сонины зураачаар ажлын гараагаа эхэлсэн. 1929 онд Жозеф анх кино театрт Уолт Диснейн шинэ хүүхэлдэйн киног үзээд маш их сэтгэгдэлтэй үлдсэн тул Уолттой биечлэн уулзахыг хүсчээ. Гэсэн хэдий ч уулзаж чадаагүй ч Жозеф хүүхэлдэйн киноны зураач болохоор эргэлт буцалтгүй шийджээ. 1930 онд тэрээр Макс Флейшерийн студид ажилд орж, зураач болж, дараа нь хүүхэлдэйн киноны зохиолчоор ажиллаж эхэлсэн. 1935 онд Жозеф Пол Терригийн "Terry Toons" хүүхэлдэйн киноны хэлтэст элсэж, кино зохиолчоор үргэлжлүүлэн ажилласан. 1937 онд Жо Метро-Голдвин-Майер студид орж, орон нутгийн хүүхэлдэйн киноны найруулагч Уильям Ханнатай танилцсан цагаас хойш тэд хамтран ажилласан юм. 1940 онд Том (тэр үед муурны нэр Жаспер гэдэг байсан) болон Жерри нарын анхны хүүхэлдэйн кино гарчээ. Алдарт хүүхэлдэйн кино нь Жозеф Барбера, Уилл Ханна хоёрт 7 Оскарын шагналыг авчирсан юм. 1957 онд Жо Барбера, Уильям Ханна нар өөрсдийн "Ханна-Барбера" хүүхэлдэйн киноны студи байгуулж, телевизэд зориулж асар олон төрлийн хүүхэлдэйн киног бүтээжээ.

1980-аад оны дундуур студи ажиллахаа больж, Барбера, Ханна хоёр "Warner Bros" копаний хүүхэлдэйн киноны хэлтэст шилжин оржээ. 1990-ээд оны үед Барбера тухайн үед хүүхэлдэйн киноны ангиас гарч олон киноны гүйцэтгэх продюсерээр ажиллаж байжээ. 2001 онд байнгын хамтран зүтгэгч Уильям Ханна нас барсны дараа Жозеф Барберагийн сүүлчийн чухал ажил бол Том Жерри хоёртой хамтран бүтээсэн "Карате цэргүүд" богино хэмжээний кино байсан.