Жозеф Пулитцер

Жозеф Пулитцер (англ. Joseph Pulitzer, 1847 оны 4-р сарын 10-нд Унгарын Мако хотод төрсөн бөгөөд 1911 оны 10-р сарын 29-нд Өмнөд Каролина мужийн Чарлстон хотод нас барсан) -америкийн хэвлэн нийтлэгч, сэтгүүлч бөгөөд «шар хэвлэл» жанрыг үүсгэн байгуулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жозеф Пулитцерийн эцэг Филип Пулицер нь үр тарианы худалдаачин еврей, эх Луиза Бергер нь цэвэр герман гаралтай, католик шашныг хатуу баримтлагч эмэгтэй байжээ.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]
Эцэг эх нь өөр шашинтай боловч бие биендээ үнэн сэтгэлээсээ хайртай байсан гэдэг. Эх нь харин хүүхдүүдээ өөрийн шашнаар хүмүүжүүлнэ гэсэн суурин дээр бат зогсдог байсан учир Жозеф Пулитцерийг ахтай нь шашны сургуульд оруулсан байна. Жозеф Пулитцер шашинд ямар ч сонирхолгүй нэгэн байсан болохоор түүнийг удалгүй Будапешт хотын дээдсийн хүүхдүүдийн хувийн сургуульд шилжүүлсэн гэдэг.
1866 онд англи хэл маруухан мэддэг, цэргээс халагдсан Жозеф Пулитцер ажил хайн, герман хэлээр гардаг өөрийн дуртай "St.Louis Westliche Post” сонингоос Луизиана мужид тамхины тариаланд хөлсний ажилтан авах зарлал олж уншсан аж.
1868 онд Пулитцерийг герман хэлээр хэвлэгддэг “Вестлихэ Пост” (St.Louis Westliche Post – өрнийн шуудан) сонин сурвалжлагчаар авчээ. Чухам Пулитцер л сонины гол ачааг үүрч, түүний гараас гарсан хурц нийтлэлүүд нийгмийн амьдралын бузар булайг илчилж байв. Тэрээр энэ үед нийтийн эрх ашгийг хамгаалсан сонин үгүйлэгдэж байгааг ойлгожээ.
Идэр нас
[засварлах | кодоор засварлах]“Westliche Post”-ын уншигчдын хүрээ хумигдаж, дампуурлын ирмэгт тулахад хөдөлмөрийн хөлсөө 4 жил хуримтлуулсан Ж.Пулитцер сониныхоо тал хувьцааг хямд үнээр худалдан авчээ. Сент-Луйсын үдшийн сонинуудын лидэр болсон “Сент Луйс пост энд диспэгч” томчуудын заль луйврыг илчилж, жижиг аж ахуйтан, ажилчин дундад ангийнхны эрх ашгийг тууштай хамгаалахын зэрэгцээ гэмт хэргийн мэдээ нийтлэл нийтэлж байв. Гэвч сонины удирдлага түүнээс хувьцааг нь эргүүлэн авсан байна. Жозеф Пулитцер 2 жил Европоор аялаад Сент Луис хотдоо эргэн ирж, 1878 оны 12-р сард сонины эрхлэгч болжээ. Орлого багатай "Сэнт Луис Диспэч" сониныг үнэ хаялцуулалт хийжээ. Үлдсэн 2700 доллараар “Ассошейтэд Пресс” агентлагийн гишүүн Ж.Пулитцер “Сент Луис Вэстлихэ Пост”-ын эрхлэгч Жон Диллонтой нэгдэж “Сэнт луис Пост энд Диспэч” нэрээр сониноо гаргах болов. Уг сонин жилд 40-50 мян доллараар ашиг өгөх болжээ.
Ж.Пулитцер дөнгөж 35 нас хүрсэн ч эрүүл мэнд нь муудаж эрс тэс уур амьсгалтай Миссури мужаас далайн зөөлөн уур амьсгалтай Нью Иорк хотод иржээ. “New-York Herald” сонинд ажиллаж байсан дүү Алберт нь 25 мянган доллорын хөрөнгөтэй New York Morning Journal сониныг эрхлэн гаргах болсон нь үүнд бас нөлөөлсөн байна. Нэг центээр худалдаалагддаг энэ сонин анхнаасаа борлуулалт сайтай байжээ. Пенсильванын төмөр замын эздийн нэг Бизнесмэн Жэй Гaулдын “New York World” сониныг Жозеф худалдан авчээ. Тус сонин жилд 40 мянгын алдагталтай гарч, уншигчдын тоо нь өдрөөс өдөрт цөөрч байв. Хэдэн сая хүн амтай New York хотын ард түмэнд хандсан сонин гаргавал галзуу ашиг олохыг тооцоолж 346 мянгаар худалдан авчээ.
Сэтгүүлчийн үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]1883 оны 5-р сарын 11-нд бичсэн зарчмаа Ж.Пулитцер насан туршдаа баримталжээ. Тэрээр “Цэцэглэн хөгжиж буй энэ агуу том хотод зөвхөн хямд биш, бас цэцэн, зөвхөн цэцэн биш, бас өргөн хүрээг хамарсан, зөвхөн өргөн хүрээг хамарсан биш, бас жинхэнэ ардчилсан, мөнгөний туламнуудын биш, ард түмний талын, луйвар залийг илчилсэн, нийгмийн сөрөг тал, дутагдлыг шүүмжилсэн сонин үгүйлэгдэж буй юм” гэж бичжээ.
Сэтгүүлчийн үйл ажиллагаандаа Ж.Пулитцерын баримталж байсан зарчим бол эхлээд олон нийтийн итгэлийг олж, борлогдох хувиа нэмээд, дараа нь ашиг сурталчилгааны хувийн тухай бодох байлаа. Тиймээс Ж.Пулитцер шуурхай мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгч байв. Гэмт хэрэг, секс цаг ямагт хүн төрөлхтөний анхаарлыг татдагийг мэдэрсэн тэрээр эдгээр салбарт мөн л анхаарлаа хандуулж байлаа. New York World хэвлэлийн сэтгүүлчид Амеркийн өнцөг булан бүрт нэвтэрч, хамгийн хачин, хамгийн жигтэй, хамгийн ер бусын олж бичдэг байв. Ямар нэг зэвүүцмээр гэмт хэрэг гарвал сонины маргаашийн дугаар хэрэгтэн, хохирогчийн зурагчтай, сэтгэл хөдөлгөсөн гарчигтай уншигчидын гар дээр очдог хуультай байв.
Ж.Пулитцерийн баг бол урьд өмнө байгаагүй шилдэг сэтгүүлчдийн баг байлаа. Шинэ содон зүйл олж бичихийн тулд тэд яахаас ч үл буцна. Нэг нь шоронд орж камерт хонож байхад нөгөө нь галзуугийн эмнэлэгт хэвтэж ямар ч сэтгүүлчийн олж сонсохгүйг сонсоно. New York Herald суурийг нь тавьсан адал явдалт сэтгүүл зүй сонгодог утгаараа New York World-д биелэлээ олов. Ж.Пулитцер New York World сонины нэгдүгээр нүүрний баруун дээд буланд улс төрч, баячууд, гэмт хэрэгтэн, хулгайч, алуурчин гэх мэт хүмүүсийн мэдээг гаргах болжээ. Үүний ачаар сонины хэвлэгдэх хувь эрс өсөв. Анх удаа сэтгүүл зүйд зургийг ийм тодорхой зорилгоор ашигласан байна. New York World сонины эзэн нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралын бүхий л салбарт нэвтрэн орж, дээр дооргүй шүүмжилж эхлэв. Өдөр тутмын ажил, зовнилдоо дарагдсан New York-чуудыг гүн нойрноос нь сэрээхийн тулд Ж.Пулитцер “Манай сонин бол жинхэнэ ард түмний, тэдний эрх ашгийг хамгаалсан сонин” гэж тунхаглажээ.
1893 онд “New York World” анхны өнгөт зураг нйитлэх оролдлого хэрэгжүүлсээр байна. Хоуган Элли хорооллын бяцхан хулигаануудын ахлагч жаал Мики Дагэныг зураач Ричард Фельтон Ауткот тод шар цамцтай зурсан нь хожим Шар хэвлэл хэмээх нэр томъёо үүсэхэд нөлөөлжээ.
Редакторын үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]“Хэвлэлийн хаан” хэмээх эрхэм алдрыг нөр их хөдөлмөрөөрөө хүртсэн Ж.Пулитцерын редакторын үйл ажиллагаа онцгой юм. Тэрээр сонины зүрх гэж үздэг нэгдүгээр нүүрээ өөрөө хянан зэсдаг байв. Эрүүл мэнд нь эрс муудсан үед ч Ж.Пулитцер захидал, цахилгаанаар зааварчилж, New York World буухиа галт тэргийн эрчийг өчүүхэн ч алдуулаагүй юм. “New York World” сонин 15 мянган хувиар хэвлэгддэг байсныг Пулитцер 15 жилийн дараа 800 мянган ширхэгт хүргэж чаджээ. Анх удаа Пулитцерийн гарт сонин хэвлэл бодитойгоор дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэв. Жозеф Пулитцерийн удирдсан сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэс ч тавигдсан гэж үздэг.
1917 оноос АНУ-н сэтгүүлчдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал түүний нэрээр буюу Пулитцерын шагнал гэж нэрлэгдсэн байна. Уг шагналыг АНУ-ын сэтгүүлзүйн дээд шагналыг өгдөг бөгөөд үнэн зөвийг эрхэмлэдэг, хүний ашиг сонирхлыг эрхэмлэдэг, үзэгчдийг хөгжөөж, оюуны сонирхлыг хангадагийн төлөө олгодог. 1904 онд Пулитцер Колумбын их сургуульд хоёр сая доллар хандивлах гэрээслэл хийж байжээ.
1878 онд дампуурлын ирмэгт тулаад байсан, Сэйнт-Луисын “ Dispatch”, “ Post “ сонинг худалдаж аваач гэсэн санал иржээ. Дуудлага худалдаанаас 2500 ам.доллараар худалдан авсан нь хожим түүний нэрийн хуудас болсон билээ.Тэрээр худалдаж авсан энэ хоёр сонинг нэгтгэж “St. Louis Post-Dispatch” гэсэн шинэ нэр өгчээ. Өөрийн гэсэн сонинтой болсон Пулитцер хүссэнээрээ ажиллах боломжтой болов. Тэрээр сониныхоо эзэн, редактор, сэтгүүлчийн ажлыг өөрөө нэгэн зэрэг хийж байлаа. Сэйнт-Луис хотын энэ жижиг сониноороо Ж.Пулитцер хотыг муу муухай бүхнээс хамгаалахаар шийдэж, татвараас зайлсхийгчэд, хууль бус мөрийтэй тоглоомын бүлэглэлүүд, даатгалын булхай, монопол банкууд болон хээл хахуулийн эсрэг зогсч байв. Үнэний дуу хоолой болж байсан энэ сонин эхний өдрөөсөө л дайснуудтай болсон билээ.
“St. Louis Post-Dispatch” сонин сэтгүүлчийн эрэн сурвалжлах буланд нь Жозеф Пулитцер улс төрд хамт зvтгэж явсан хvмүүсийн талаар хайр найргүй бичих болжээ. Энэ бүхний ачаар түүний сонин богино хугацаанд Сэйнт-Луис хотын хамгийн нэр хvндтэй сонин болох нь тэр.
1880 оны эхээр Ж.Пулитцерын эрүүл мэнд эрс дордсон аж. Тэрээр гэр бүлийнхээ хамтаар амралтаа авч Нью Йоркийг зорьжээ. Гэвч амрахаасаа өмнө “New York World” сониныг худалдаж авсан юм. Тэрээр сониноо Нью Йоркоос гардан удирдаж, шинэ сониноо ч мөн “St. Louis Dispatch” зарчмаар явуулж байв. “St. Louis Post-Dispatch” сонинг таван жил удирдсан туршлага дээрээ тулгуурлан Нью-Йоркийн сонинг дор нь хөл дээр нь босгожээ. Энэ үед Ж.Пулитцерын нүдний хараа бүр муудаж, бараг юу ч үзэхээ больсон бөгөөд ихэнх цагийг гэртээ, Либерти дарвуулт завин дээрээ өнгөрүүлэх болсон билээ.
1890 онд Ж.Пулитцер “New York World” сонины байр 16 давхар барилга бариулсан нь тухайн үед Нью Йоркийн хамгийн өндөр барилга байв. “New York World” сонин гэмт хэргийн, авлигыг шүүмжилсэн хурц нийтлэлүүдээрээ алдартай байв.
Хандивын үйлс
[засварлах | кодоор засварлах]“New York World” сонин нь АНУ-ын бэлгэ тэмдэг болсон “Эрх чөлөөний хөшөө” Жозеф Пулитцерийн хүчин чармайлтын ачаар бий болсон. Хөшөөг босгох санаа нь олонд таалагдаагүй тул засгийн газар уг төслийг санхүүжүүлэхээс татгалзжээ. Эрх чөлөөний хөшөө Парист аль хэдийн зэвэрч эхэлсэн бөгөөд Америк руу тээвэрлэх санхүүжилтийг хүлээж байв. Дараа нь Пулитцер өөрийн сониндоо улстөрчдийг татаасаас татгалзсан, баячууд мөнгө өгөөгүй, жирийн иргэд хайхрамжгүй хандсан гэж дайрч эхлэв. Энэхүү кампанит ажлын хоёр сарын дотор "Эрх чөлөөний хөшөө" сан барилгын ажлыг дуусгахад хангалттай мөнгө авчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Кливленд 1886 оны 10-р сарын 28-нд хөшөөг өөрийн биеэр нээжээ. Мөн Эрх чөлөөний хөшөөний эргэн тойронд бүтээсэн Пулитцерийн романтик аура өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.
“New York World” сонин нь тухайн цаг үедээ эрэн сурвалжилсан нийтлэлүүдээрээ алдартай байв. “New York World” сонины эрэн сурвалжлах сэтгүүлч Нелли Блайны бичсэн “Сэтгэцийн эмнэлэг”-ийн тухай нийтлэл тухайн үед жинхэнэ дуулиан шуугиан тарьсан мэдээ нийтлэл болсон гэдэг. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтэрхийн тулд сэтгэл мэдрэлийн өвчтөн болж жүжиглэн, эмнэлгийн хүйтэн байр, өвчтөнүүдэд хүнлэг бус ханддаг, өлөн зэлмүүн байлгадаг зэрэг үнэн байр байдлыг баримттайгаар бичсэн нийтлэлийн дараа хотын дарга сэтгэл мэдрэлийн эмнэлгийг шинээр тохижуулсан байна.
Ж.Пулитцер сонины редакцдаа баримталдаг уриа нь “Хөдөлшгүй үнэнийг товч тодорхой бичих” байв.
Ж.Пулитцерыг хамгийн шилдэг байхад сургасан хүн нь түүний өрсөлдөгч “New York Journal”-ийн эзэн Уильям Рандольф Херст байсан юм. Ж.Пулитцер У.Р.Херстээс олон захиалга авахын тулд хэний ч сонсоогүй мэдээ, сүржин гарчиг, содон гэрэл зураг, амралтын дугаарт зориулсан хошин зураг зэргийг нийтэлдэг байсан нь өнөөгийн шар хэвлэлийн эхлэлийг тавьсан гэж үздэг.
Амьдралын сүүлийн жилүүд
[засварлах | кодоор засварлах]Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Ж.Пулитцер хараагүй болж таг сохороод сониноо ч уншиж чадахаа больсон бөгөөд хувийн нарийн бичиг нь түүний нүд чих болж байв. Эрүүл мэнд нь доройтсоноос Ж.Пулитцер хэд хэдэн хүний тусламжтай орноос босч явдаг болсон нь түүнийг маш ихээр бухимдуулж байжээ. Гэвч тэрээр шинийг сонсч, мэдэх сониуч зангаа гээгээгүй бөгөөд сониноо удирдаж, нийтлэлийнхээ бодлогыг нас бартлаа чиглүүлж байсан гэдэг.
Ж.Пулитцер 1911 онд 64 настайдаа Либерти дарвуулт завин дээрээ таалал төгссөн юм.
Лавлагаа
[засварлах | кодоор засварлах]https://en.wikipedia.org/wiki/New_York_World