Jump to content

Жон Морган (залуу)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жон Морган, залуу.

Жон Пиерпонт «Жэк» Морган залуу (англи. John Pierpont «Jack» Morgan, Jr.; 1867 оны 9-р сарын 7-нд Нью-Йорк хотод төрсөн— 1943 оны 3-р сарын 13-нд Флорида мужид нас барсан) — америкийн банкир, Моргануудын төлөөлөгч. J.P. Morgan & Co. (сүүлд АНУ-ын "JPMorgan Chase" болон "Morgan Stanley" гэж том банк болж хуваагдсан) банкны корпорацийн Ерөнхийлөгч бөгөөд эзэмшигч. Тэрээр "JPMorgan Chase"-ийн дэлхийд 2200 орчим салбараа нээж, улс орнуудад 500 сая долларын зээл олгосон байна. 1913 оноос нас барах хүртлээ Нью-Йорк дахь "Пиерпонт Морганы нийтийн номын сан"-д хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэр Жон Пиерпонт Морганы хүү.

Жон Морган "Гэгээн Паулын сургууль", Харвардын коллежийг 1889 онд төгсөөд эцэг болон өвөг эцгийнхээ компанид менежерээр ажиллаж байхдаа санхүүгээр бэлтгэгдсэн байна. Тэрээр банкны санхүүч, зээлийн менежер, хэд хэдэн компанийн захирал болсон. 1913 онд эцэг Жон Морганыг нас барсны дараа тэрээр «J.P. Morgan & Co.» -г тэргүүлсэн. Залуу Жон Морган 1914 онд Уолл Стрит 23-т шинэ банкны барилга барьж эхэлсэн.

Түүний ах, эгч, дүү нарын дунд Герберт Л. Саттерли (1863–1947) -тай гэрлэсэн Луиза Пиерпонт Морган (1866–1946), Уильям Пиерсон Хамилтон (1869–1950), Анн Трейси Морган (1952-р а–1953) нартай гэрлэсэн Жульет Пиерпонт Морган (1870–1952) нар байсан юм. Түүний эцгийн талын өвөг эцэг нь Жуниус Спенсер Морган (1813–1890), Жон Пиерпонтын охин Жулиет Пиерпонт (1816–1884) нар байв.

Жон Морган, 1913 он

Жон Морган дэлхийн нэгдүгээр дайныг санхүүжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд анхны 12 сая долларын зээлийг Орост, 1915 онд Францад 50 сая долларын зээл олгож байжээ. Морганы банк нь Английн засгийн газарт АНУ-д бүх цэргийн худалдан авалт, хөвөн, ган, химийн бодис, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах цорын ганц худалдааны төлөөлөгч байсан. Тус банкны компани Их Британи, Францын ашиг сонирхлыг дэмжсэн нь олгосон зээлээ аврахын тулд АНУ-ын засгийн газартай нийлж байна гэж буруутгах шалтгаан болсон. Морган 2200 орчим банкнаас бүрдсэн синдикатыг зохион байгуулж, холбоотнуудад 500 сая долларын зээл олгож байсан юм.

"Тайм" сэтгүүлийн нүүр худас дээр, 1923 оны 9-р сар

1924 онд Жон Морган гэр бүлийн номын цуглуулгадаа тулгуурлан Мэдисон өргөн чөлөөнд "Морганы номын сан, музей"-г байгуулжээ. Одоо энэ нь шинжлэх ухааны томоохон төв болсон юм.

Тэрээр "US Steel Corp", "Pullman Co.", " Aetna Insurance Co.", "Northern Pacific Railway Co." зэрэг олон том корпорацийн захирлаар ажиллаж байсан.

Тэрээр 1943 оны 3-р сарын 13-нд Флорида мужийн Бока Гранде хотод цус харваж нас баржээ.