Jump to content

Жон Роулз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жон Бордли Роулз, 1971 он

Жон Бордли Роулз (англи. John Bordley Rawls; 1921 оны 2-р сарын 21-нд Балтимор хотод төрсөн — 2002 оны 11-р сарын 24-нд нас барсан) — Америкийн улс төрийн болон моралийн гүн ухаантан, нийгмийн либерализмын онолч, орчин үеийн АНУ-ын бодлогын үндэс суурь болсон дотоодын болон олон улсын эрх зүйн либерал-төрийн үзэл баримтлалыг үндэслэгч гэж үздэг байна.

Түүний гол бүтээл бол улс төрийн философийн хамгийн чухал номуудын нэг болох "Шударга ёсны онол" (англи. A Theory of Justice) юм. Жон Роулз энэ номоороо улс төрийн философийн сонирхлыг сэргээж, хамгийн их эш татагдсан орчин үеийн философичдын нэг болжээ.

Тэрээр анх лам болох зорилготой байжээ. 1943 онд Принстоны Их Сургуулийг төгссөний дараа армид элсэж, Шинэ Гвиней, Япон, Филиппинд явган цэрэгт алба хааж байжээ. АНУ руу буцаж ирээд Принстондоо диссертаци хамгаалж, АНУ (Корнелл, Харвард, Массачусеттын технологийн хүрээлэн) болон Их Британи (Оксфордын Их Сургууль)-ийн томоохон нэр хүндтэй их сургуулиудад багшилж байсан.

Үндсэн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Шударга ёсны онол (англи. A Theory of Justice; 1971)
  • Улс төрийн либерализм (англи. Political Liberalism; 1993)
  • Ард түмнүүдийн Хууль (англи. The Law of Peoples; 1999)