Жон Уиклиф

Жон Уиклиф (Виклиф) (англи. John Wycliffe, Wyclif, Wycliff, Wickliffe; 1320 буюу 1324 онд төрж, 1384 оны 12-р сарын 31-нд нас барсан) — Английн гүн ухаантан, шашины зүтгэлтэн, Библи орчуулагч, шинэчлэгч, Оксфордын их сургуулийн профессор бөгөөд санваартан. Тэрээр 14-р зууны Ромын Католик шашны лам нарын дунд хамгийн нөлөө бүхий тэрс үзэлтнүүдийн нэг байсан бөгөөд Шинэчлэлийн гол түүчээлэгчдийн нэг гэж тооцогддог.
Жон Уиклиф санваартнууд, лам нарын давуу эрх, мөн сүм хийдийн тансаг байдал, сүр жавхлан, тансаг ёслол үйлдэх зэрэгт ихэд эргэлздэг байв. Тэрээр энгийн хүн амд Библийг ойлгомжтой хэлээр тайлбарлаж өгөхийг хүсэж дэмжсэн юм. 1382 онд тэрээр Вулгайтыг дундад зууны англи хэл рүү орчуулж дуусгасан бөгөөд үүнийг одоо Уиклифийн Библи гэж нэрлэдэг ажээ. Тэрээр Матай, Марк, Лук, Иохан нарын сайн мэдээг орчуулсан; тэр бас Шинэ Гэрээг бүхэлд нь орчуулсан гэдэг. Түүний хамтран зүтгэгчид Хуучин Гэрээг орчуулсан. Уиклифийн Библийг 1384 он гэхэд орчуулж дуусгасан байна.
1382 онд Ромын Католик Сүм Уиклифийн теологийн бүтээлүүдийг тэрс үзэлтэй гэж буруушаасан юм.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- The Last Age of the Church (1356)
- De Logica ("Логикийн тухай") 1360
- De Universalibus ("On Universals") 1368
- De Dominio Divino (1373)
- De Mandatis Divinis (1375)
- De Statu Innocencie (1376)
- De Civili Dominio (1377)
- Responsio (1377)
- De Ecclesia ("Сүмийн тухай") 1378
- De veritate sacrae scripturae (On the Truthfulness of Holy Scripture) 1378
- On the Pastoral Office 1378
- De apostasia ("On Apostasy") 1379
- De Eucharistia (Евкаристийн тухай") 1379
- Objections to Friars (1380)