Jump to content

Жон Харвард

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жон Харвардын хөшөө

Жон Харвард (англи. John Harvard, 1607 оны 11-р сарын 26-нд төрсөн —1638 оны 9-р сарын 14-нд нас барсан) — английн христийн номлогч, түүний нэрээр алдарт Харвардын Их сургуулийг нэрлэсэн байна.

Жон Харвард нь махны дэлгүүрийн худалдагч Роберт Харвард (1562–1625) болон Стратфордын уугуул Кэтрин Рожерс (1584–1635) нарын 9 хүүхдийн дөрөв дэх нь болон Суррей (одоогийн Лондонгийн хэсэг) хотод төрж өссөн. Тэрээр Гэгээн Аврагчийн ахлах сургуульд шашны боловсрол эзэмшсэн бөгөөд эцэг нь сүмийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд ахлагч байсан юм.

Түүний эцэг тахалын улмаас нас барсны дараа эх Кэтрин тодорхой хэмжээний мөнгө олж Жон Харвардыг Кембрижийн их сургуульд явуулжээ. 1627 оны 12-р сарын 19-нд тэрээр Эммануэлийн коллежид төлбөртэй элсэн орж, 1632 онд Урлагийн бакалавр, 1635 онд Урлагийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Харвард их сургуулиа төгсөөд санваартнаар томилогдсон юм.

1636 оны 4-р сарын 19-нд Жон Харвард Энн Садлер-тай (1614-1655) гэрлэжээ.

1637 оны хоёрдугаар хагаст тэд нар Шинэ Англи руу цагаачилж, Чарлстаун (одоо Бостоны хэсэг) хотод суурьшжээ. Харвард Массачусетсийн чөлөөт иргэн болж хотын Анхны сүмийн номлогч болжээ.

Жон Харвардыг нас барахаас хоёр жилийн өмнө Массачусеттсийн Бэй Колонийн Ерөнхий Ассамблей "Манай одоогийн номлогчид тоос шороонд дарагдах үед бичиг үсэг мэддэггүй санваартныг сүмд үлдээхээс эмээж, эрдэм мэдлэгээ ахиулж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг" хүсч, тухайн үед "сургууль эсвэл коллеж" гэж нэрлэгддэг байсан "Шинэ хотод" /Ньютаун/ 400 фунт стерлинг хөрөнгө хуваарилсан байна. Эцэг, эх дүүгээсээ багагүй хөрөнгө өвлөн авсан хүүхэдгүй Жон Харвард эхнэртээ аман гэрээслэлдээ өвийнх нь тал хувийг бэлнээр, нөгөө талыг нь эхнэртээ 780 фунт стерлинг сургуульд гэрээслэн үлдээжээ. Энэ дүн нь Массачусеттсийн булангийн колонийн жилийн татварын орлоготой ойролцоо байжээ.

1638 оны 9-р сарын 14-нд Харвард сүрьеэ өвчнөөр нас барж, Фиппсийн гудамжинд байрлах Чарлстон хотын оршуулгын газарт оршуулжээ. 1828 онд Харвардын их сургуулийн төгсөгчид Америкийн хувьсгалын үеэр анхны булшны чулуу алга болсон тул түүний хүндэтгэлд зориулж тэнд боржин чулуун босгожээ.

Ж.Харвардын бэлэвсэн эхнэр Энн Садлер Чарльстаун сүмийн багш асан Жон Харвардын залгамжлагч Томас Аллентай гэрлэжээ. Аллен бол Жон Харвардын гэрээслэл, түүний өвийг үргэлжлүүлэн гүйцэтгэгч байсан ажээ.

1884 онд уран барималч Дэниел Френч 1885 онд их сургуулийн 250 жилийн ойд зориулан Жон Харвардын хөшөөг тусгайлан бүтээсэн боловч түүний нэг ч дүр зураг олдоогүй учраас Харвардын их сургуулийн оюутан (Шерман Хоар)-ыг загвар болгож байжээ. Энэхүү хөшөө нь их сургуулийн дотоод хашаанд байрладаг бөгөөд түүний дурсгалт газар гэж тооцогддог юм.

Жон Харвард их сургуулийг үүсгэн байгуулагч нь биш, мөн 1638 онд Жон Харвардын нас барсан жил тус их сургуулийг байгуулсан гэх шалтгаанаар "Гурван худлын баримал" гэж нэрлэх нь бий.