Jump to content

Жоржио Армани

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жоржио Армани (итал. Giorgio Armani; 1934 оны 7-р сарын 11-нд Эмилия-Романья дахь Пиаченца хотод төрж, 2025 оны 9-р сарын 4-нд Милан хотод нас барсан) — Италийн хувцасны загвар зохион бүтээгч, "Armani" компанийг үүсгэн байгуулагч ажил хэрэгч хүн бөгөөд Италийн хамгийн баян хүмүүсийн нэг.

Ирээдүйн агуу загвар зохион бүтээгч 1934 оны 7-р сарын 11-нд хойд Италийн Пиаченца хотод төрж, 1949 онд гэр бүлийнхээ хамт Милан руу нүүжээ.

Армани эрт дээр үеэс анагаах ухаанд маш их сонирхолтой байсан бөгөөд Миланы их сургуулийн анагаах ухааны ангид элсэн орсон боловч удалгүй энэ шинжлэх ухаанд хөрж, хоёр дахь жилээ төгсөөд бичиг баримтаа авч, гэрэл зурагчны туслахаар ажиллаж, армид алба хаажээ.

Армиас буцаж ирээд 1957 онд тэрээр Милан хотын "Ринашенте" томоохон дэлгүүрт туслах ажилтнаар ажилд орж, дэлхийн загварын оргилд хүрэх зам нь эхэлжээ.