Jump to content

Жоржтауны их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жоржтауны их сургууль (англи. Georgetown University) -АНУ-ын Вашингтон хотод байрладаг Католик (Иезуит) хувийн их сургууль юм. 1789 онд Америк дахь Католик шашны хамба лам Жон Кэррол үүсгэн байгуулсан бөгөөд АНУ-ын хамгийн эртний католик их сургууль ажээ. Тус их сургууль бол улс төрийн шинжлэх ухаан, дипломат харилцааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч их сургуулийн нэг юм.

Жоржтаун их сургууль нь АНУ-ын хамгийн эртний католик дээд боловсролын байгууллага бөгөөд Иезуитүүд 1805 оноос хойш их сургуулийн эрдмийн амьдралд эрдэмтэн, захирлаар ажиллаж ирсэн. Гэсэн хэдий ч тус их сургуулийг Сүмээс хараат бусаар удирдаж ирсэн бөгөөд Жоржтауны оюутнуудын дийлэнх нь католик шашинтнууд биш байсан юм.

Их сургуулийн захиргааны байр

Жоржтаун их сургууль нь Итали, Турк, Катар зэрэг орнуудад салбартай байлдаг. Их сургуулийн 2024 оны элсэлт нь 7,968 бакалаврын оюутан, 12,000 гаруй аспирант, докторантурт суралцагсадтай байжээ. Тус их сургуулийн төгсөгчид 12 улсын төрийн тэргүүн (АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Филиппиний Ерөнхийлөгч Глориа Макапагал-Арройо зэрэг), АНУ-ын 23 мужийн захирагч, АНУ-ын 23 сенатор, хааны гэр бүлийн 11 гишүүн, 79- Элчин сайд цолтой дипломатууд зэрэг дэлхийн олон нийт, төрийн удирдлагын олон салбарт нэр хүндтэй хүмүүс байдаг юм.

Бакалаврын хөтөлбөрийг Жоржтаун коллеж, Роберт Эмметт Макдоноугийн бизнесийн сургууль, Сувилахуйн болон Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эдмунд А.Уолшийн Гадаад харилцааны сургуульд явуулдаг.