Жорж Хатсон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Жорж Хатсон
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Их БританиИх Британи Их Британи
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жорж Виллиам Хатсон
Төрсөн огноо 1889 оны 12 сарын 22 (1889-12-22)
Нас барсан огноо 1914 оны 9 сарын 14 (24 насалсан)
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Стокхольм 1912 5000 метр
Хүрэл Стокхольм 1912 3000 м баг

Жорж Виллиам Хатсон (англ. George William Hutson, 1889 оны 12 сарын 22 – 1914 оны 9 сарын 14) нь Их Британийн хөнгөн атлетикч, холын зайн гүйгч байв.

Тэрээр Их Британи улсаа төлөөлөн Шведийн Стокхольм хотод зохиогдсон 1912 оны зуны олимпод оролцон 5000 метрийн зайн гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн багийн андууд Виллиам Коттрилл, Кирил Портер нарын хамтаар 3000 метрийн багийн уралдаанд оролцож, 2 дахь хүрэл медалиа зүүсэн.

Хатсон Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Эзэн Хааны Сассекс Хороонд түрүүч цолтойгоор алба хааж байгаад Марны тулалдааны үеэр алагджээ.