Жуно

Жуно (англи. Juneau [ˈdʒuːnoʊ], эским. Tisaantikii Hiinii, Tsuungaq, тлингит. Dzánti K’ihéeni) — АНУ-ын Аляска мужийн Засаг захиргааны төв нийслэл хот. Хүн ам нь 2015 оны байдлаар 33 026 орчим байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Америк тивд европчууд суурьшихаас хамаагүй өмнө Гастинөө хоолойн нутагт олон мянган жилийн турш "Тлингит" нутгийн индианчуудын овог загас, агнуур хийдэг газар байсан юм. Тэдний соёл урлаг нь модон сийлбэр хийх, нэхэх, дуулах, бүжиглэх зэрэг урлагийн уламжлалтай байв. Оросууд 1784 онд ирж 1867 он хүртэл Аляскын хойгийг колоничилж АНУ-д зарахаас өмнө Жунөө хот байгаагүй юм. Оросууд Алеутын арлууд болон Кодиакийн Аляскын уугуул иргэдээс зэрлэг амьтны үслэг эдлэлийн худалдаж авдаг байжээ.
1881 онд энд алтны уурхай олдсоны дараахан энд хүмүүс суурьших эхэлсэн бөгөөд сууринг алт олборлогч Жозеф Жуногийн (франц. Joseph Juneau) нэрээр нэрлэжээ. 1900 онд АНУ-ын Конгрессын захирамжаар тухайн үеийн Аляска дүүргийн засгийн газрыг Ситка хотоос нүүлгэж Жуно хотыг 1906 онд Аляскын нийслэл гэж нэрлэжээ.
1911 онд хотыг тохижуулж захиргааны шинэ барилгыг барихаар төлөвлөсөн боловч дэлхийн нэгдүгээр дайны улмаас барилгын ажил удааширч, 1929 оны 9-р сарын 8-нд барилгын ажил эхэлжээ. Нийслэлийг барихад хоёр жил хүрэхгүй хугацаа зарцуулагдсан бөгөөд 1931 оны 2-р сарын 14-нд дууссан байна. 1959 онд Аляска муж болсны дараа Жуно нийслэл нь болж хотын хүн амын өсөлтөд нөлөөлсөн юм.
Мужийн нийслэл хотыг нүүлгэх асуудлаар Аляскад хэд хэдэн санал асуулга явуулсан ч Жуно хот өнөөдөр хүртэл төв хэвээр байгаа юм.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн ам нь 2025 оны байдлаар 32 мянга орчим байв. Арьс өнгөөр ялгавал:
- цагаан арьстан — 67,4 (83,2 %)
- индианчууд — 11,8 %
- ази гаралтай хүмүүс — 6,1 %
- латин америкууд — 5,1 %
- хар арьстнууд — 0,9 %
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Хотын албан ёсны цахим хуудас: https://juneau.org/