Jump to content

Жэймс Нокс Полк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жэймс Нокс Полк (англи. James Knox Polk; 1795 оны 11-р сарын 2-нд АНУ-ын Умард Каролина мужийн Паинвиль хотод төрж, 1849 оны 6-р сарын 15-нд Теннесси мужийн Нашвилл хотод нас барсан) — Америкийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн, 1845 оны 3-р сарын 4-нөөс 1849 оны 3-р сарын 4-ний хооронд АНУ-ын 11 дахь ерөнхийлөгч байсан.

Түүний ерөнхийлөгч байх хугацаанд АНУ томоохон газар нутгийг эзэмших болсон. Мексик-Америкийн дайны үеэр Нью-Мексико, Калифорни мужуудыг эзлэн авч, Их Британи Орегоныг шилжүүлж өгсөн юм. Ийнхүү АНУ Номхон далайд гарцтай болоод Номхон далайн томоохон гүрэн болох үүд хаалга нээгджээ.