Жүн ван

(Жюнь ван-с чиглүүлэгдэв)

Жүн ван нь (ханз үсэг:郡王) Хятадын хаадаас харъяат ноёд, хааны ургийнхандаа олгож байсан цолны нэг юм. Энэ цолыг Хятадын Хань улсын үеэс хүртээж эхэлсэн бололтой. Хожим Юань, Мин, Чин улсууд дараалан авч хэрэглэж байсан. Улс бүрийн үед харилцан адилгүй зэрэгт хуваагдаж байсан. Юань улсын үед 5 юмуу 6 дугаар дэсийн вангуудад олгож байсан. Чин улсын үед Төрийн Жюнь ван хэмээгээд хоёрдугаар дэсийн цол болгож өгчээ.

Манжийн үеийн жүн вангийн малгайн оройд улаан эрдэнийн чулуун жинс тогтоож, дунд нь 3 тана шигтгэнэ. Зун цагийн ёст малгайн магнайвчинд 4 тана, хойд талын алтан цэцэгт 3 тана хадна. Чин вангийн адил торгон дээл, зөрүү луутай байна. Өвлийн цагт булгаар хажсан шилүүсний арьсан дэвсгэр хэрэглэнэ. Жүн ван 1500 лан мөнгө, 20 зах торгоны пүнлүү авна. Хуулиар 50 хамжлага захирах эрхтэй байжээ.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]