Jump to content

Жүмпэрэлийн Саруулбуян

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жүмпэрэлийн Саруулбуян (1957 онд Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэгийн Тунсаг Овоо хэмээх газар төрсөн) - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, 2023 онд Ардын уран зохиолч цол хүртсэн. Урлаг судлалын доктор, зохиолч, зураач.

1980 онд УБДС-ийн театр киноны зураачийн ангийг дүүргэж 1981 оноос Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Нэвтэрхий толийн тасагт Уран сайхны редактороор ажлын гараагаа эхлүүлж, Монголын үндэсний галерейн захирал, Монгол Улсын нийслэлийн төв хэвлэл Улаанбаатар таймс сонины ерөнхий эрхлэгч, Монголын Үндэсний түүхийн музейн захирал, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч зэрэг ажил эрхэлж байсан.

Тэрээр судалгаа шинжилгээ, утга зохиол, зургийн чиглэлээр дангаараа болон бусадтай хамтран 70 орчим зохиол бүтээл, 60 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, 8 баримтат кино зохиол, бичиж түмэн олондоо хүргэсэн эрдэмтэн юм. “Хар дэл бэйсийн унага”, “Ээжээ зорьё”, “Учралын дуу” зэрэг олон дууны шүлгийг зохиосон.

1999 онд "Өвөг Монголчуудын утга соёлын морь дүрсэлгээ" сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Бүтээлүүд нь орос, хятад, англи, герман, япон, солонгос, серби хэлээр хэвлэгдсэн байна.