Загварын дизайн, худалдааны сургууль
Загварын Дизайн ба Худалдааны Сургууль (Англи: Fashion Institute of Design and Merchandising) нь Лос-Анжелес хотод байрлах хувийн коллеж юм. Уг сургуулийг 1969 онд Тониан Хобберг үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр одоо ч ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2023 онд Аризонын Улсын Их Сургууль (АСУ) тус сургуулийг Лос-Анжелес хотын төв дэх загварын боловсролын хөтөлбөртөө нэгтгэн, цаашид АСУ Загварын Сургууль нэртэйгээр Лос-Анжелес болон Финикс хотод хослон үйл ажиллагаа явуулна гэж зарласан. Сургууль нь дараах 26 төрлийн дэд боловсролын зэрэг санал болгодог. • Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг (интернэтээр суралцах боломжтой) • 9 төрлийн урлагийн бакалаврын зэрэг, магистрын зэрэг Тус сургууль нь Баруун бүсийн Их, Дээд Сургуулиудын Комисс (WASC)–оор магадлан итгэмжлэгдсэн. 2019 онд тогтвортой байдал ба багш нарын хяналттай холбоотой асуудлууд гарснаас үүдэн магадлан итгэмжлэлийн статус нь “Баталгаажсан”–аас “Сануулгын хамт баталгаажсан” болгон өөрчлөгдсөн. Мөн тус сургууль нь Урлаг ба Дизайны Сургуулиудын Үндэсний Холбоо (NASAD)–ны албан ёсны гишүүн байгууллага юм.