Загвар:Мэдээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Чингисийн талбай
  • 2013 оны 11 сарын 24Иран улс эдийн засгийн хориг арга хэмжээг сулласны хариуд цөмийн хөгжлийн хөтөлбөрөө хязгаарлах бодлогыг зөвшөөрлөө. Эдийн засгийн хориг арга хэмжээг сулласны дагуу Иран улс 7 тэрбум гаруй долларын хөнгөлөлт эдлэх юм.
  • 2013 оны 7 сарын 15Сүхбаатарын талбайг, улсынхаа нийслэл хотын төв талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хаанаараа нэрийдэх үүднээс НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Чингисийн талбай хэмээн нэрийдэхээр тогтлоо.
  • 2013 оны 6 сарын 27-д болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Сонгуульд АН-с нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж 622.794 сонгогчийн санал авч нийт сонгогчдын 50,23 хувийн саналаар ялалт байгуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахаар боллоо.
  • 2013 оны 2 сарын 15Оросын Холбооны Улсын Челябинск хотод солирын бороо орж 1491 хүн гэмтэж, 4300 гаруй байшин барилгад хохирол учирчээ. Энэхүү солирын бороо нь манай эх дэлхийд сүүлийн зуунд орж байгаагүй хүчтэй солирын бороо байлаа. Энэ үзэгдэл болон үүнтэй давхцан дэлхийн хажуугаар өнгөрсөн бага гариг нь олон нийтийн анхаарлыг дэлхий солирын аюулд бэлэн эсэхэд хандууллаа.
Англи хэлээрх Викимэдээ