Зайсангийн заг

Зайсангийн заг

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Eudicots
(зэрэглэлгүй) Core eudicots
Баг: Caryophyllales
Овог: Amaranthaceae
Дэд овог: Salsoloideae
Төрөл: Haloxylon
Зүйл: H. ammodendron
Латин нэр
Haloxylon ammodendron
(C.A.Mey.) Bunge, 1851


Зайсангийн заг - (Англи: Haloxylon ammodendron) нь 2-3 метр өндөр ургадаг модлог ургамал (Зарим хэвлэлд сөөг гэж нэрлэх явдал буй). Саарал өнгийн нимгэн цагаан холтостой хатуу тахир иштэй. Залуу намхан заг дотроос эхлэн мөчирлөсөн иштэй байхад хөгшин нь дээд хэсгээрээ салаалсан байдаг. Загны навч хоёр жижиг сөртөн болтлоо дүрс хувирсан байх учраас нэг наст мөчир нь навчны үүргийг гүйцэтгэгч эрхтэн болсон бөгөөд нойтондоо хурц ногоон өнгөтэй шүүсэрхэг байна.

Зургаадугаар сарын эхээр ургаж эхлэн, 7-р сард цэцэглэж, 9-р сард үрээ тараана. Элстэй тэгш газар, тойрмын зах, толгодын үйрмэг чулуутай хажуу, сайрын өргөн адаг, уулсын элс хайргатай бэл зэрэг газраар ургана. Элстэй газраар заг өтгөн ургах бөгөөд 1 га-аас 3-5 центнерийн ногоон массын гарцтай байхад, тойром газрынх арай шингэн, сайр чулуутай хөрсөнд бүр ч шингэн 1 га-д 0,8-1,5 центнер ногоон массын ургацтай байдаг.

[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 153]