Залуусын дуу (гитарын гоцлол)
“Залуусын дуу” гитарын гоцлол Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ Самбуугийн Баатарсүхийн гитар хөгжимд зориулсан бүтээлүүдийн нэг. 1971 онд нийтийн хүртээл болсон энэхүү гоцлол нь Монголын цахилгаан хөгжмийн дан хөгжмийн анхны бүтээлүүдийн нэг төдийгүй чөлөөт бүжгийн манай дан хөгжмийн анхны бүтээлүүдийн нэг юм.
Гоцлолын нэрний тухай:
Зохиогч гоцлолоо “Хөх саран” гэдэг.
Гоцлол Монголын Радиод анх "Залуусын дуу” нэрээр бичигджээ.
Зохиогч гоцлолоо "Биг-бит-2", "Биг D", "D dur" ("Ре мажор"), "Залуусын дуу", “Золбоот залуус”, "Хөх саран" гэж бичиж тэмдэглэж иржээ.
2016 онд “Цэнхэр залаа” цомогт гоцлол “Ре мажор” нэрээр орсон.
2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт "Залуусын дуу" нэрээр орсон.
Гоцлолын тухай:
Зохиогч энэхүү гоцлолоо “Энэ бол чөлөөт бүжгийн хэмнэлтэй миний биг-бит чиглэлийн гоцлолуудын нэг” хэмээжээ.
Тэрээр тухайн үеийнх нь залуу хүмүүс чөлөөтэй бүжиглэх гэдэг байсан хэрэгцээг 22-23 настай залуу хүний хувьд мэдэрч, хөгжимчин, уран бүтээлч хүний хувьд илэрхийлсэн нь энэ гэдэг.
Гоцлолыг “Мөрөн” хамтлагийн гитарчин П.Лхагвын cоver тоглосноор сонсох:
Lhagva Purev, МУУГЗ С. Баатарсүх гитарын аяз, 2017-02-03 [1]