Jump to content

Запорожье (бүс нутаг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Запорожийг одоогийн Украины нутагтай харьцуулсан газрын зураг

Запорожье (Украин: Запоріжжя) — Украин орны төв өмнөд хэсэгт оршиж байсан нутгийн нэр байв.

Днепр мөрний боргио тус газар байдаг бөгөөд «Боргионы цаад (нутаг)» гэсэн утгатай юм.

Өнөөгийн Украин улсын Николаев, Кировоград, Запорожье, Днепропетровск, Херсон, Донецк мужийн нутаг дэвсгэрийг хамарч байв.

16-18-р зуунд Запорожид хагас автономит казак улс оршиж байсан нь Запорожьегийн казак юм.

1667 онд Москвагийн царь, Польшийн ван нарын байгуулсан Андрусовын гэрээ ёсоор 1686 онд Оросын харьяанд тус нутаг шилжсэн ба үүнээс Запорожье гэсэн нэр авсан. Өмнө нь Польш-Литвын мэдэлд байхад «Хээр хөдөө» гэсэн утга бүхий нэртэй байв. 1750 онд Оросын хааны зарлигаар нутгийн өрнө умард этгээдэд Польш-Литватай хиллэдэг хэсэгт Шинэ Серби хэмээх цэргийн түшиц газрыг тасдан байгуулсан. Дараа нь Кременчукт төвлөн Шинэ Серби, Словянсерб, Запорожийн умард хэсгийг оруулан Шинэ Орос гэсэн нутаг дэвсгэрийг үүсгэжээ.