Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг
Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг (монгол бичиг: ᠵᠠᠷᠯᠢᠭ ᠶᠢᠠᠷ
ᠲᠤᠬᠲᠠᠭᠠᠬᠰᠠᠨ
ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ
ᠲᠥᠷ ᠢ ᠵᠠᠰᠠᠬᠤ
ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠤᠨ
ᠶᠡᠮᠤᠨᠤ ᠬᠠᠤᠯᠢ
ᠵᠥᠢᠯ ᠤᠨ ᠪᠢᠴᠢᠭ; манжаар:ᡥᡝᠰᡝᡳ ᡨᠣᡴᡨᠣᠪᡠᡥᠠ
ᡨᡠᠯᡝᡵᡤᡳ ᡤᠣᠯᠣ
ᠪᡝ ᡩᠠᠰᠠᡵᠠ
ᠵᡠᡵᡤᠠᠨᡳ ᡴᠣᠣᠯᡳ
ᡥᠠᠴᡳᠨᡳ ᠪᡳᠣᠠᡥᡝ, латин галиг: Hesei toktobuha tulergi golo be dasara jurgan i kooli hacin i bithe; хятад: 欽定理藩院則例, пиньинь: Qīn dìnglǐ fān yuàn zé lì) бол Чин гүрний ГМТЗЯЯаманд харьяалагдаж байсан ар, өвөр монгол, хөх нуурын монгол, шинжааны монгол зэрэг дотоод, гадаад засаг ноёдын захирсан нутаг дахь бүхий л асуудлыг зохицуулахаар зохиогдсон хууль юм. Энэ хуулийг Сайшаалт Ерөөлт хааны үед 1811 оноос монголын чуулган, аймаг, хошуудыг захирах хууль цаазыг боловсронгуй болгохоор хааны зарлиг гарч, сайд Тожин, Хэшидэй, Чаннинь тэргүүтэй 60 гаруй түшмэд 3 жил ажиллаж 1814 онд анхны эхийг хятад хэл дээр зохиож дуусаад, 1817 онд манж, монгол хэлээр орчуулж тус бүрийг барлан тараажээ. Уг хуулийг түүхчид Монгол цаазын бичиг, Хууль зүйлийн бичиг гэж товчлон нэрлэх хандлага байдаг.
Түүхийн тойм
[засварлах | кодоор засварлах]Чин улсад дагаар орсон монголчуудад зориулсан тусгай хууль цаазыг Энх-Амгалан хааны үед 1668 онд "Энх-Амгалангийн 6-р оны хуучин засгийн бичигт нэмж тогтоосон засгийн бичиг"[1] нэртэй гаргаж, үүнээс хойш ч монголчуудад хандсан олон зарлиг дүрэм гаргаж байсан. Тэнгэрийн тэтгэсэн хааны үед 1789 онд 209 зүйлтэй цаазын бичиг зохиогдож байжээ. Сайшаалт ерөөлт хааны үед 1811 оноос эхлэн өмнөх үеийн манж бичгээрх хуулийг эмхэтгэж хятад хэл дээр зохиох шаардлагатай болсноор сайд Тожин, Хэшидэй тэргүүтэй их бага 60 гаруй түшмэдийн оролцоотой гурван жилийн хугацааг зарцуулан 1814 онд 63 бүлэг 713 зүйлтэйгээр хятад хэлээр анх зохиогдож, 1817 онд манж, монгол хэлээр орчуулж дуусаад барлан тараасан.[1] Дараа нь Төргэрэлт хааны үед 2 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 69 боть, 1454 зүйл, Бадаргуулт төрийн үед 1890 онд ахин нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулж 70 боть, 1554 зүйлтэй болгов.[1]
Өвөрмонголд монгол хэл рүү хятад хэлнээс орчуулсан нь олон удаа хэвлэгдсэн. Монгол улсын архив, төв номын санд уг хуулийн монгол эх хадгалагдаж байгаа ч одоо хүртэл хэвлэн нийтэлсэн зүйл үгүй. 2008 онд Б.Баярсайхан, Б.Батбаяр нар өвөрмонголд хэвлэгдсэн хувилбарыг нь кирилл үсэг рүү хөрвүүлж, Монголын төр, эрх зүйн түүх (Дээж бичиг) нэртэй номонд зарим хэсийг нь оруулсан.
Гарчаг
[засварлах | кодоор засварлах]- Уг айлтгал
- Тэнхимийн түшмэдийн нэр, зэрэг
- Бүгд хууль: дээд
- Бүгд хууль: доод
- Засаг хошуу
- Зэрэг дэв
- Зэрэг залгамжлах: дээд
- Зэрэг залгамжлах: доод
- Тушаал оролдсон
- Түшмэл байгуулах
- Сонгож тавих
- Хөхиүлэх залхаах
- Эр төөлөх
- Тариалан зах
- Сангийн аму
- Гааль авцгаах нь
- Пүнлүүний мөнгө, Пүнлүүний торго
- Хүнс буулгах: дээд
- Хүнс буулгах: доод
- Жасаалах
- Алба бариар ирэх
- Хуримлах шагнах: дээд
- Хуримлах шагнах: доод
- Аялан явахад бараа болох хэргийн хууль: дээд
- Аялан явахад бараа болох хэргийн хууль: дунд
- Аялан явахад бараа болох хэргийн хууль: доод
- Хууль дүрэм
- Тамга тэмдэг
- Ураг бололцох ёслол
- Шагнан тайх
- Илэрхийлэн тэмдэглэх
- Өршөөн шагнах
- Цэргийн засаг
- Чуулган чуулах
- Өртөөний засаг: дээд
- Өртөөний засаг: дунд
- Өртөөний засаг: доод
- Хязгаарт цаазлах
- Хүний амь
- Илт булаах
- Хулгайлах: дээд
- Хулгайлах: доод
- Хүүр эрэх
- Явалдах
- Аргадан авч худалдах, авах
- Гэрчлэн заалдах
- Шүүж таслах
- Ялд авах
- Шахаанд оруулах
- Омтгойтон алдах
- Барих ба оргох
- Гяндад хорих
- Дагалдуулан хүргүүлэх
- Агуулж тэжээлгэх
- Золио авах
- Өршөөн хэлтрүүлэх
- Цаазалсныг зөрөх
- Хугацаа дуусах
- Бага сага ял
- Лам нарын хэргийн хууль: тэргүүн
- Лам нарын хэргийн хууль: 2-р
- Лам нарын хэргийн хууль: 3-р
- Лам нарын хэргийн хууль: 4-р
- Лам нарын хэргийн хууль: 5-р
- Баруун зуугийн бүгд хууль: дээд
- Баруун зуугийн бүгд хууль: доод
- Оросын хууль