Захиргааны шүүх
Захиргааны шүүх
Захиргааны шүүх гэдэг нь захиргааны эрх зүйд, ялангуяа нийтийн эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй мэргэшсэн шүүхийн нэг төрөл юм. Эдгээр шүүхийн үүрэг нь албан ёсны үйл ажиллагаа, шийдвэрүүд хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоох явдал юм. Захиргааны шүүхийг ихэвчлэн ердийн (ерөнхий) шүүхээс тусдаа гэж үздэг.
Захиргааны актуудын онцлог шинж нь оролцогч бусад талуудын зөвшөөрөлгүйгээр хүчин төгөлдөр болдогт оршино. Харин төрийн байгууллага болон хувийн эрх зүйд захирагддаг хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ нь ихэвчлэн ерөнхий шүүхийн харьяалалдхамаардаг.
Захиргааны шүүхэд маргаан үүсгэн хянан хэлэлцдэг албан ёсны шийдвэрүүдэд дараах асуудлууд орно. Үүнд:
• татвар
• мөнгөн тэтгэмж, олговор олгох
• байгаль орчны зөвшөөрөл
• барилгын хяналт шалгалт
• хүүхдийн асрамж
• албадан эмчлүүлэх, саатуулах
• цагаачлалын шийдвэрүүд
• ерөнхий шүүхээс оногдуулсан торгуулиас бусад товчилсон журмаар хийгддэг нийтийн төлбөрүүд
Германы Холбооны Захиргааны Дээд Шүүх нь Лейпциг хотод байрладаг бөгөөд Германд захиргааны хэргийн хамгийн дээд шатны шүүх юм.
Зарим улс оронд ерөнхий шүүхийн тогтолцооноос гадна захиргааны шүүхийн тусдаа тогтолцообайдаг бөгөөд ерөнхий шүүх болон захиргааны шүүхүүд нь харилцан бие биенийхээ харьяалалд оролцдоггүй. Иймээс тухайн улсад захиргааны хэргийн анхан шатны шүүх, магадгүй давж заалдах шатны шүүх, мөн ерөнхий Дээд шүүхээс тусдаа Захиргааны Дээд Шүүх оршдог.